Сэтгэлзүйн тестийн сургалт


Psychological Test - TAI Psychological Test Workshop 

Зан төлвийн тест 

 

 

Хөтөлбөрийн товч агуулга

Энэхүү хөтөлбөр нь Talent Assessments-ийн тестийн аргаар байгууллагад шинэ ажилтан авах, ажилтныг оношлох, тэдгээрийг хөгжүүлэхэд зориулсан оношлогооны арга барилыг олгох хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар БНСУ-ын Talent Assessments Institute-ээс ОУ-ын итгэмжлэгдсэн сертификат олгох бөгөөд МУ-д TAI тестийг ашиглан үйлчилгээ үзүүлэх эрх бүхий зан төлвийн тестийн мэргэжилтэн бэлтгэх сургалт юм. 

 

Хөтөлбөрийн зорилго

TAI тестийн үзүүлэлтүүдтэй бүрэн танилцаж TAI тестийг олон чиглэл, түвшинд ашиглаж сурах 

 

Хөтөлбөрийн онцлог
  • Уг хөтөлбөрт оролцохоос өмнө TAI оношлогооны тестийг өөрөө өгөх боломжтой.
  • Онолоор зогсохгүй кейс судалгаа, ганцаарчилсан зөвлөмж өгөх дадлага ажил зэргийг хийж TAIPI тестийн талаар гүнзгий ойлголттой болох, сонгон шалгаруулалт, манлайлал, баг бүрдүүлэлт зэрэгт хэрэгжүүлэх арга ажиллагаанаас суралцана.
  • Вөркшоп дууссаны дараа олон янзын кейсүүдтэй танилцаж тайлж ойлгох арга барилд суралцан дараа дараагийн хөтөлбөрүүдэд хамрагдах эрхтэй болно.
  • Тестийг сургалтад ашиглаж болох төрөл бүрийн материалаар хангагдана.
  • БНСУ-д албан ёсны бүртгэлтэй сертификат олгогдох тул дэлхийн хаа ч тестийг ашиглах бүрэн эрхтэй. 

 

Тестийн танилцуулга 

TAI тестийн танилцуулгыг эндээс татаж авна уу.