card

БНСУ-ын ORP Институт нь Солонгосын хүний нөөцийн удирдлага болон байгууллагын хөгжлийн салбарт арвин туршлага, мэдлэгийг хуримтлуулсан мэргэжлийн, мэргэшсэн байгууллага юм. АНУ, Канад зэрэг гадны томоохон түнш компаниудтайгаа хамтарч, байгууллагад эерэг соёлыг бий болгох, байгууллагын хөгжилд бүх гишүүдийн оролцоог бий болгохоор өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж байна. Мөн Монгол улсад ажилласан багагүй хугацааны туршлага дээрээ тулгуурлан Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын онцлогийг судалж өөрчлөлт шинэчлэл хийхэд юу хийх шаардлагатайг олж мэдсэн билээ.

Монгол улс бол хөгжил дэвшлийн төлөөх өөрчлөлт шинэчлэл бүх салбарт явагдаж буй орон билээ.  

Энэхүү асар хурдтай явагдаж буй хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор бид ORP Mongolia салбар институтээ байгуулаад байна.

ORP Mongolia нь хүн ба ажил хоёрын хооронд, мөн байгууллага хоорондын харилцааны явцад үүсдэг бүхий л нөхцөл байдлыг судалж эдгээр хүчин зүйлсийг идэвхижүүлж Монгол улсад хэрхэн зөв нутагшуулахыг онол, аргазүйн талаас судлан боловсруулж танай байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүний нөөц, байгууллагын хөгжилд тань бодитой хувь нэмэр оруулах болно.

Ажилтнуудын хооронд,
Ажил олгогч ба ажилтны хооронд бүрэн итгэлцэл тогтсон,
Байгууллагын гишүүн нэг бүрийн ур чадварыг хөгжүүлж чаддаг,
Сурснаа хэрэгжүүлэхдээ гарамгай, өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй “Байгууллага, хамт олон” болохын төлөө  

та бүхэн бидэнтэй хамтарч ажиллавал ажилтнуудынхаа үнэлэмжийг нэмэгдүүлж байгууллагаа идэвхижүүлээд зогсохгүй гарцаагүй хамгийн өндөр бүтээмжтэй байгууллага болох болно.

Үүний төлөө бид мэргэшсэн баг хамт олныхоо чадвар, туршлагад тулгуурлан ОУ-ын түвшинд нийцсэн чанартай, дээд зэргийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд бүхий л боломж, мэдлэг оюунаа харамгүй зориулах болно.   

Ерөнхий захирал И Ён Сог

Аж үйлдвэрлэл, байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор

Сонгюнгуань Их Сургуулийн профессор


И Ён Сог 

 

ORP Институтын ерөнхий захирал

Аж үйлдвэрлэл, Байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор (Сонгюнгуань Их Сургууль)

Мэргэшсэн ТоР Фасилитейтор буюу CTF(Certified ТоР Facilitator: ICA Канад)

AI (Appreciate Inquiry) Practitioner

 

Одоо хашиж буй албан тушаал :

  • Сонгюнгуань Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхмийн профессор 
  • БНСУ-ын Байгууллагын Сургалтын Нийгэмлэгийн дэд тэргүүн  
  • БНСУ-ын Assessor-уудын Холбооны тэргүүн
  • БНСУ-ын Фасилитейторуудын Холбооны дэд тэргүүн
  • ICAI Associates-ийн Солонгос талыг хариуцсан захирал
  • АНУ-ын AI мэргэшсэн компани CPC(Corporation for Positive Change)-ийн консалтингийн түнш
  • АНУ-ын HAS(Hogan Assessment Systems)-ийн Солонгос дахь түнш
  • БНСУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Assessment Center-ийн зөвлөх
  • БНСУ-ын AI Холбооны дэд тэргүүн
  • Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эрүүл Мэндийн Боловсролын Төвийн Манлайлал Хөгжлийн хэлтсийн дарга 

 

Өмнө хашиж байсан албан тушаал  :

  • БНСУ-ын Аж Үйлдвэр, Байгууллагын Сэтгэлзүйн Нийгэмлэгийн дэд тэргүүн 
  • БНСУ-ын Сэтгэлзүйн Нийгэмлэгийн Судалгаа хариуцсан гүйцэтгэх захирал 
  • БНСУ-ын Хүний Нөөцийн Удирдлагын Нийгэмлэгийн аж үйлдвэр хариуцсан дэд тэргүүн
  • БНСУ-ын Ёсзүйт Удирдлагын Хорооны дэд захирал
  • LG Электроникс ХК-ийн Хүний Нөөцийн Газрын дэд дарга

 

Бүтээлүүд :

Consensus Workshop Method(2014), AI Summit(2014), A Leadership(2011), A Team Building(2014), The Power of Appreciative Inquiry(2014)