Хүний нөөцийн сургалт
Хүний нөөц – Ярилцлагын мэргэжилтэн бэлтгэх сургалт
Ярилцлага нь байгууллагаас тавьж буй шаардлагад ажил горилогч тохирч байгаа эсэхээ өөрөө шалгах боломж олгодог, нөгөө талаас байгуулага(ярилцагч) дүгнэлт хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж үнэлгээ өгдөг. Ярилцлага нь СШ-ын бусад аргаас ялгаатай нь ярилцагч болон ажил горилогч хоорондын харилцаанаас үр дүн гардаг учраас тухайн хүнийг оновчтой зөв дүгнэхийн тулд ярилцагч зөв асуулт төвих, ажиглалт хийх, зөв дүгнэх чадвартай байх шаардлагатай. Энэхүү хөтөлбөрөөр ярилцагч асуултаа зөв боловсруулж тавьж сурахаас гадна буруу дүгнэлт хийхээс сэргийлж ярилцлагын үр дүнг найрвартай, хүчин төгөлдөр байлгах үндсэн зарчим, чадварыг эзэмшүүлэх болно.
Туршлагатай, туршлагагүй ямар ч хүнийг сонгон шалгаруулах ярилцлагад ашиглах боломжтой төрөл бүрийн ярилцлага хийх ур чадварыг эзэмшихээс гадна практик дадлага хийж оновчтой дүгнэлт гаргадаг ярилцлагын мэргэжилтэн бэлтгэх
СШ-аар шаарддаг ур чадварын тухай, ярилцлагын процессын талаар ойлголттой болно.
Ярилцлагын хэлбэрүүдтэй танилцах, ярилцлага авах ур чадварт суралцана.
Асуултаа зөв боловсруулах, буруу дүгнэлт хийхээс сэргийлж ярилцлагын үр дүнг найрвартай, хүчин төгөлдөр болгоно.
Ярилцлага авах ур чадвараа хөгжүүлж “Right Person”-ийг сонгож авахад онцгой хувь нэмэр оруулна.
Хүний нөөц – Сонгон шалгаруулалтын мэргэжилтэн бэлтгэх сургалт
Өнөө үед сонгон шалгаруулалт гэдэг шударга эрх тэгш байдлыг онцолсон нийгэм, хууль эрхзүйн гэх мэт гадаад хүчин зүйлс, ур чадварыг чухалчилдаг дотоод орчны өөрчлөлт зэргээс шалтгаалж ШУ-д суурилсан байхыг шаардах болж. Тиймээс байгууллагын сонгон шалгаруулалтын шийдвэрийг нийтэд хүлээн зөвшөөрүүлэх, байгууллагын имиджийг хадгалж үлдэх, цаашлаад байгууллагад тохирсон зөв хүнийг сонгож нөөцөө бүрдүүлэх шаардлага гарч буй бөгөөд үүний тулд ШУ-нд суурилсан сонгон шалгаруулалт хийгдэх хэрэгтэй. Уг хөтөлбөрт хамрагдсанаар ШУ-нд суурилсан СШ-ын системийг бий болгох, ББШ, ЗТТ, ЧТ, ярилцлага болон бусад СШ-ын хэрэгслийн тухай ойлголттой болж хэрхэн ашиглах талаар суралцана.
Бичиг баримтын шалгаруулалт, зан төлвийн тест, чадамжийн тест, ярилцлага, симуляци зэрэг СШ-ын үйл явцад өргөн ашиглагддаг аргачлалуудыг нэвтрүүлж үр дүнтэй ашиглах СШ-ын мэргэжилтэн бэлтгэх
- Анкетаа шинэчилж ББШ-ыг илүү системтэй, үр дүнтэй болгож боловсруулах боломжтой.
- Зан төлвийн болон чадамжийн маш сайн тестийг ашиглах арга барилын талаар ойлголттой болно.
- СШ-ын нөхцөл байдалд тохирсон ярилцлагын аргачлалыг сонгон загварчлах боломжтой.
- Байгууллагын сэтгэлзүйчдийн олон жилийн консалтинг туршлага дээр үндэслэн байгууллагад ашиглаж болох хамгийн хэрэгтэй фактуудаар хичээлийн агуулга бүрдсэн.
- Онол, практик хосолсон тул энэ салбарт эхлэн суралцагч нарт ч ойлгомжтой.
- Шатлал тус бүрээр дадлага ажил явуулах тул байгууллагынхаа СШ-ын процессыг нягталж шинэчлэх боломжтой.
- СШ-д ашигладаг гол гол арга хэрэгслүүдийн онцлогийг харьцуулж, шаардлагатай бол байгууллагынхаа нөхцөл байдалд тааруулан сонгон ашиглаж болно.
Хүний нөөц – Үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт
Гүйцэтгэлийн үнэлгээ, ур чадварын үнэлгээний үзүүлэлт ба бүтцийн талаар ойлголттой болно. Гүйцэтгэлийн удирдлагын дэд чадваруудаас суралцана.
- Зүй зохистой, шударга ХН-ийн Үнэлгээний Систем бий болгох ажиллагаа, аргазүйн мэдлэг олгох
- BSC-д суурилсан гүйцэтгэлийн үнэлгээ, Competency-т суурилсан ур чадварын үнэлгээг загварчлан гаргах
- Хувь хүн болон байгууллагын зорилгыг зөв тогтоож зорилгоо биелүүлэхэд сэдэлжүүлэх
- Хүний нөөцийн үнэлгээний хүчин төгөлдөр, найдвартай байдлыг хангаж шударга, эрх тэгш, хүлээн зөвшөөрхүйц байлгах
- Сургалтад хамрагдсанаар байгууллагынхаа үнэлгээний тогтолцооны асуудлыг илрүүлж сайжруулах боломжтой.
- Үнэлгээг шударга зөв хийх чадварт суралцан удирдлагууддаа танилцуулах гарын авлага, материалаар хангагдана.
- Ажил үүргийг бодитоор тусгасан simulation дадлага ажил хийж зөвлөмжөөр хангагдана.
- Сургалтад бүрэн хамрагдвал KPI, ур чадварыг гаргаж авах аргазүйг шууд ашиглаж болох гарын авлагаар хангагдана.