Байгууллага хөгжүүлэлт
Байгууллага хөгжүүлэлтийн хөтөлбөр - ToP Facilitation workshop
Хүмүүс ямар нэгэн шийдвэр гаргах явцад шууд оролцож өндөр үр дүн гаргахад өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хүмүүс хоорондын харилцан үйлчлэл(Interaction)-ийг идэвхижүүлж бүтээмжийг бий болгох үйл ажиллагаа юм.
Фасилитейшн үйл ажиллагаагаар дамжуулж тухайн бүлэг хамт олныг өндөр үр дүн, бүтээмж гаргахад дэмжлэг туслалцаа үзүүлдэг туслагчийг фасилитейтор гэнэ.
Байгууллагын нийт ажиллагсдыг бүлэг хамт олны ажилд идэвхитэй оролцуулж шинэ санаа, оноог дэмжин удирдаж, шийдлийг гаргаж авч чаддаг манлайлагчийг шаардах болсон өнөөгийн нийгэмд Фасилитейторын үүрэг улам бүр нэмэгдэж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь байгууллага дахь асуудлыг шийдвэрлэх төрөл бүрийн үйл ажиллагаа, багийн ажиллагааг сайжруулах, ажиллагсдыг идэвхижүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах жинхэнэ манлайлагч, фасилитейтор бэлтгэх сургалт юм.
- Тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрийн байгууллагад тохирсон фасилитейшн процессын загвар, арга техникийг ашиглах
- Шинэ санаа гаргах, шийдвэр гаргах, нэг шийдэлд хүрэхэд дэмжлэг болох цөм фасилитейшн чадварыг эзэмшүүлэх
- Бусдыг сонсох, санал зөвлөмж өгөх зэрэг харилцааны чадваруудыг эзэмшүүлэх
- Фасилитейшныг зөв загварчилж зөв зохион байгуулж асуудлыг шийдвэрлэх, багийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагыг бүхэлд нь идэвхижүүлэх
- Profound – Оролцоонд суурилсан фасилитейшн (ToP: Technology of Participation) гэсэн филисофи дор явагдана.
- Comprehensive – Фасилитейшны талаарх үндсэн болон гүнзгийрүүлсэн сургалтыг нэг дор авна.
- Practical – Байгууллагадаа шууд хэрэгжүүлэх боломжтой дадлага ажил хийгдэнэ.
Байгууллага хөгжүүлэлтийн хөтөлбөр - AI Practitioner workshop
AI-д суурилсан, эерэг өөрчлөлтийг бий болгох, хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдлэг, мэдээллийг олгох сургалт юм. AI гэдэг нь байгууллагад эерэг өөрчлөлтийг авчрах арга техник бөгөөд байгууллагад болон нийт ажиллагсдад, тэр ч бүү хэл тэдгээрийн эргэн тойронд буй хамгийн сайн зүйлс(давуу тал, нөөц боломж, далд чадвар)-ийг илрүүлж түүнийг хөгжүүлэн сайжруулахад гол зорилго оршино. AI-ийн 4D Cycle(Discovery-Dream-Design-Destiny)-аар дамжин оролцогч нар, байгууллагын давуу талыг илрүүлж түүнд тулгуурлан байгууллагын ирээдүйг ургуулан төсөөлж түүнд хүрэхийн тулд хийгдэх ажлуудыг төлөвлөн бодитоор хэрэгжүүлж үздэг бөгөөд ийнхүү ажиллах явцдаа байгууллагад буй нөөц боломжийг хайж олж түүн дээрээ ажиллах арга барилд суралцдаг.
- Байгууллага болон ажилтнуудын давуу талд тулгуурлан байгууллагыг хөгжүүлэх арга болох AI-тай бүхэлд нь танилцах
- Байгууллагын нөхцөл байдалд тааруулан эерэг талаас нь байгууллагын соёлд шинэчлэл хийх workshop-ыг зохион байгуулах
- Байгууллагын соёлын өөрчлөлт ба байгууллагын хөгжлийн онол, зарчмыг байгууллагын өөрчлөлтөд ашиглана.
- Эерэг бодол, ухагдахууны талаар ойлголттой болж байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг бий болгоход ашиглана.
- Жижиг багийн хэмжээнд ажиллаж өргөн хүрээний асуудлыг шийдэх (Small group-Large scale) эерэг өөрчлөлтийн вөркшоп зохион байгуулж сурна.
- Хэлэлцүүлгийн маш чухал арга техник болох фасилитейшн чадварыг эзэмшинэ.
Байгууллага хөгжүүлэлтийн хөтөлбөр – Эерэг баг бүрдүүлэгч фасилитейтор WORKSHOP
Эерэг баг бүрдүүлэлт гэдэг нь аливааг эерэг өнцгөөс харж, бүтээлч байдлаар ханддаг, хүсэл мөрөөдөл дүүрэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлсэнээр тухайн баг хамт олны оршихуй болон амжилтад хамгийн чухал зүйлсийг олж илрүүлэн түүнийгээ хэрэгжүүлж улам бүр сайжруулан дэлгэрүүлдэг үйл ажиллагаа юм. Эерэг баг бүрдүүлэлтээр багийн давуу талыг бэхжүүлж ажлын зөв процесс, зөв харилцаа тогтоосноор багийн гүйцэтгэл эрс нэмэгдэнэ.
Эерэг баг бүрдүүлэлтийн үйл ажиллагааг туршиж үзсэнээр эерэг хандлагад суурилсан баг бүрдүүлэлтийн ач холбогдлыг ойлгож фасилитейшныг үр дүнтэй хэрэгжүүлэх
- Хамгийн сайн жишээ, кейс дээр ажиллаж өндөр гүйцэтгэлтэй баг бүрдүүлэхэд шаардагдах гол хүчин зүйлсийг олж авна.
- Багт тулгарсан асуудлаас хамаарч багийн үйл ажиллагааг загварчлан гаргаж зохион байгуулахад суралцана.
- Ирээдүйн дүр төрхөө бий болгож хамтдаа хэрэгжүүлсэнээр багийн амжилт, эерэг сэтгэлгээг дэлгэрүүлнэ.
- Багийн гишүүд болон бусад хамтран ажиллагсад харилцан бие биедээ тусалж дэмждэг харилцааг бий болгоно.
- Байнгын, эерэг өөрчлөлт шинэчлэлийг авчрах ур чадвараа дээшлүүлнэ.