Монгол Солонгос HRD мэргэжилтнүүдийн онлайн уулзалт

 

ORP Институтээс зохион байгуулсан Монгол Солонгосын HRD мэргэжилтнүүдийн хамтарсан онлайн уулзалт өнгөрсөн долоо хоногийн  баасан гарагт буюу Монгол бахархлын өдөр зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Солонгосын шилдэг компаниудад хүний нөөцийн чиглэлээр ажиллангаа, Солонгосын Жүн Ан Их Сургуулийн Global HR ахисан түвшний сургуульд суралцдаг магистр, докторын оюутнууд болон Монголын томоохон байгууллага компанийн төлөөлөл болсон ЛендМн ББСБ ХК, Монос Косметикс ХХК, Туушин ХХК , Хосхас ХХК,  Скайтел групп, Гэрэгэ системс ХХК, Скай Хайпермаркет ХХК, Макс Хүнс ХХК зэрэг компанийн HR мэргэжилтнүүд оролцон уулзалт ярилцлага хийн туршлага солилцсон юм. 

Тус уулзалтад улс улсаа төлөөлөн илтгэгч нар маань оролцсон ба Солонгос улсыг төлөөлөн,  

Илтгэгч: Сунь Ян Му (Грийн Стор ХК)
"Гүйцэтгэлийн менежментэд суурилсан үнэлгээний тогтолцоо" кейс

Илтгэгч: И Га Рам (Самсунг Электроникс ХК)
"Глобал ажилтан бэлтгэх хөтөлбөр" кейс гэсэн сэдвээр тус тус илтгэл тавин улс болон байгууллага, компанийн онцлог, хойшдын хөгжлийн талаар хуваалцсан бол Монгол улсаа төлөөлж 

Илтгэгч: Г. Болор - Эрдэнэ ХНМ (ЛендМн ББСБ ХК)

ЛендМН -ий хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа, байгууллагын соёл сэдвээр илтгэлээ тавин оролцогч нарт байгууллагын соёл хөгжлийн шилдэг төлөөлөл болсон залуу  хамт олон гэдгээ харуулсан юм. 

Илтгэгч: Б. Саруул, Хүний нөөцийн хэлтсийн дарга (Скай Хайпермаркет ХХК)

И Март монгол дахь салбарын онцлогийг илтгэсэн хүний нөөцийн хөгжүүлэлт бодлого, алсын хараа, тогтвортой суурьшилтай хамт олон бүрдүүлэх чиглэлээр илтгэл тавин 2 улсын оролцогч нарт арвин туршлагаасаа хуваалцсан билээ. 

Илтгэлийн дараа оролцогч нар маань илтгэлийн сэдвээс гадна 2 улсын хүний нөөц хөгжүүлэлтийн бодлого, онцлог тал, байгууллага, компанид хэрэгжүүлж болох олон арга туршлагаасаа хуваалцан асуулт хариултыг чөлөөтэй явуулан үр дүн бүхий цагийг өнгөрүүллээ. 

 

 

Эцэст нь, И Ён Сог профессор маань аливаа байгууллагыг цогцоор нь хөгжүүлэхэд ажилтныг хөгжүүлэх HRD бодлого стратегийг хүний нөөцийн менежментийн бодлогоос уялдуулан тусдаа боловсруулж хэрэгжүүлэх нь ямар чухал болохыг, урт хугацааны хөтөлбөр эргээд ямар өгөөжтэйг дахин онцолсоноор энэ удаагийн туршлага солилцох онлайн уулзалтаа өндөрлөсөн юм.