Номин Холдинг ХХК нь 1992 онд байгуулагдан дотоодын зах зээлд электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж  хэрэглэгч үйлчлүүлэгч төдийгүй улсдаа бодит баялаг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж буй хамт олон билээ. 

ОРП Монголиа институт болон "Номин Холдинг" ХХК тай хамтарсан тусгай сургалт хөтөлбөр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт "Хүний нөөц ба манлайлал"  сэдвээр амжилттай явагдаж өнгөрсөн ба тус сургалт хөтөлбөрт Номин Холдинг компанийн удирдах албан тушаалын 40 гаруй захирал, удирдлагууд хамрагдаж компанийнхаа хүний нөөц, цаашдын үйл ажиллагаа, өсөлт дэвшилтэд үнэтэй хувь нэмрийг оруулсан чухал цаг мөч байлаа хэмээн онцолсон юм. 

Тус сургалт нь ур чадвар хөгжүүлэлт манлайлал гэсэн үндсэн сэдвээс гадна сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн үнэлгээ, хэрхэн үр дүн бүхий көүчинг хийх вэ зэрэг олон чухал сэдвүүдийн талаар ерөнхий ойлголтыг өгч Солонгос болон бусад хөгжингүй орнуудын хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцан сонирхолтой яриаг өрнүүлсэн ба оролцогч нар маань мөн сонирхсон асуулт, сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцан амралтын нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ. 

Мөн "Номин Холдинг" компанийн удирдлагуудын зүгээс тус сургалтаас авсан мэдлэг мэдээлэл болон туршлага дээрээ үндэслэн байгууллага хамт олондоо бодит ажил болгон хэрэгжүүлэх олон ажлуудын талаар санал бодлоо солилцон цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх тал дээр санал нэгдсэн юм.