Манлайллын олон талт оношлогоо гэж юу вэ?

  Байгууллага хамт олон өсөн дэвших, цар хүрээ нь өргөжин тэлэх нь тухайн нэгж, байгууллагын ажилтнуудын ур чадвар, зохион байгуулалт, баг хамт олны хамтын ажиллагаа зэрэг маш олон хүчин зүйлсийн нөлөөллөөр бий болдог. Тэр дундаа лидер хүний манлайлал, баг хамт олноо удирдан чиглүүлэх ур чадвар, ёс суртахууны хэм хэмжээ, хувийн зохион байгуулалт, асуудлыг шийдэх чадвар зэргийг гаргууд эзэмшсэн удирдагч хүний нөлөө асар их гэдэгтэй бүгд санал нийлнэ. 

  Гэвч тухайн нэгжийн удирдлага, удирдах түвшний менежерийн ур чадвар нь хэр болох, байгууллагаас шаардаж буй хэм хэмжээнд нийцэж буй эсэхийг хэрхэн мэдэх вэ? Ихэнхи байгууллага, нэгжүүд гүйцэтгэлийн түвшний ажилтнуудаа л ажлаа хэрхэн гүйцэтгэж буйг үнэлэн дүгнэж, цалин урамшуулал, сахилга шийтгэлийн арга хэмжээг авдаг.

 Тиймээс энэхүү тест оношлогоо нь  байгууллагын гол хүч, захиран зарцуулах эрх бүхий удирдлагуудыг өөрчлөлт хийх чадвар, алсын хараа тодорхойлолт, үр бүтээмжтэй байх зэрэг удирдагч хүнд байх ёстой 30 гаруй ур чадвараар нь үнэлэн дүгнэж тоон болон чанарын үнэлгээгээр дамжуулан удирдах ажилтнуудын манлайллын давуу ба сул талыг нь олж илрүүлэх, түүнчлэн засч сайжруулах зүйлс, баг хамт олон нь  удирдлагадаа хэр сэтгэл ханамжтай байдаг гэх зэрэг олон мэдээллийг олж авах боломжтой юм. 

                      

Олон талт оношлогооны нь оношлуулагчтай хамт ажиллаж буй хүмүүсээр үнэлэлт дүгнэлт хийлгэдэг ба оношлуулагч өөрийгөө, хамтран ажиллагч, шууд удирдлага, удирдлаган дор ажиллаж ажилтанууд нь үнэлэн 360 үнэлгээг хийдэг аргачлал болно. Тиймээс энэхүү оношлогоогоор дамжуулан тухайн хүний ажлын орчны дүр зургийг бодитоор тодорхойлон оношлуулагч нь баг хамт олны шудрага үнэлгээ, чин сэтгэлийн зөвлөмжөөр өөрийн давуу, сул талууд, хөгжүүлэх шаардлагатай чадвар зэргээ мэдэн илүү хөгжин дэвших боломжтой. 

Бидэнтэй жил бүр байгууллага хамт олондоо нээлттэй, харилцан ойлголцол бүхий бодлогыг баримтлан ажилладаг хөгжил түгээгч "Петровис Ойл" ХХК хамтран ажилладаг ба 

Петровис ХХК нь анх 1997 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн улмаар 2004 онд Монгол улсын Засгийн газраас зарласан олон улсын тендерт шалгарч, газрын тосны салбарын ууган компани болох НИК ХК-ийг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Ийнхүү улс орныг хамарсан борлуулалтын хамгийн өргөн сүлжээг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлэн газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд түүчээлэн ажиллаж буй групп компани юм. 

Хамтран ажиллаж, байгууллага компанийнхаа хэмжээнд үргэлж өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого, өсөн дэвшлийг эрэлхийлж байдаг  "Петровис Ойл" ХХК -ны хамт олонд талархсанаа илэрхийлье.