OKR (Objectives & Key Results) нээлттэй сургалт зохион байгуулагдлаа

  Байгууллага нэгжийн хэмжээнд хүний нөөцөө хөгжүүлэн, гүйцэтгэлийг сайжруулан , ур чадвар бүхий ажилтнуудтай байх тал дээр улам их анхаарах болсон энэ цаг үед монголын шилдэг, хөгжил дэвшилээр тэргүүлж буй байгууллага, компанийн төлөөллүүд энэхүү нээлттэй сургалтанд оролцон харилцан суралцаж, мэдлэг туршлагаасаа хуваалцсан үр дүн бүхий чухал цаг болж өнгөрлөө. 

  Өнөөг хүртэл олон байгууллага, нэгж дээр гүйцэтгэлийг хэрхэн бодитойгоор үнэлэх, үнэлгээнд тулгуурлан урамшуулал, хүний нөөц хөгжүүлэлт зэргийг хэрхэн уялдаа холбоо үүсгэх тал дээр нэлээдгүй асуудал үүсдэг ч эдгээр асуудлыг шийдэх төгс шийдэл, аргачлалыг хайн байгууллага, компани тус бүрийн онцлогийг тусган шийдвэрлэж ажиллах гэж хичээл зүтгэл гаргаж байгаа ч олонхи компанийн хувьд шийдвэрлэх ёстой даалгавар байсаар байна. 

 

  Ажилтнуудын гүйцэтгэлийн чанарын сайжруулах, ажилтан, удирдлага хоорондын ажлын байрны сэтгэл ханамж, харилцан ойлголцолыг бий болгох хамгийн зөв шийдэл нь  OKR аргачлал ба энэхүү аргачлалаар дамжуулан ажилтан удирдлага хоорондын байнгын харилцаа, санал зөвлөмж бий болж хэлтэс нэгж, багийн ажиллагаа сайжран үе шат бүр нэг зорилгын төлөө хамтран зүтгэх орчин бүрэлдэж буй юм. 

         

Хамтран ажиллаж, байгууллага нэгж, хувь хүний хөгжилдөө чухал хувь нэмэр оруулсан та бүхэндээ баярлалаа. OKR аргачлалыг амжилттай хэрэгжүүлэн, байгууллагын соёл болгон улам өсөн дэвших болтугай.