Алба хэлтсийн удирдлага, менежерүүдэд зориулсан "Ажилтны удирдлага" сургалт хөтөлбөрийг Солонгосын Лотте группийн түргэн хоолны сүлжээ ресторан болох Лоттериагийн монгол дахь албан ёсны франчайз эрхийг эзэмшигч “Южинтек Монголиа” XXК  болон Кино Ертөнцийн бодит мэдрэмж 4DX кино театр "Прайм Синеплекс  Монголиа" - н удирдлага, менежерүүдтэй хамтарсан сургалт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.  

Тус сургалт хөтөлбөрийн зорилго нь Хүний нөөцийн менежмент ба ажилтны менежментийн талаарх ойлголтыг өгч нэгжийн удирдлагуудад нэгжээ удирдахад шаардагдах ур чадвар, ажилтныг зорилтоор удирдах, ажилтныг сургаж хөгжүүлэх чадварыг бий болгох юм. 

 

Энэхүү чадварыг хөгжүүлэхийн тулд дараах аргачлал, арга барил, чадварын талаарх онол болон практик дадлага ажлыг хэрэгжүүлсэн юм. 

  • Хэрхэн амжилттай көүч хийх вэ? 
  • Чадварлаг көүчийн түлхүүр ур чадвар 
  • Хэрхэн зөв асуулт асууж, амжилттай харилцан яриа үүсгэх вэ? 
  • Ажилтнуудаа мотивацжуулах арга
  • Сайн удирдлагууд хэрхэн ажилтнуудаа идэвхжүүлэн, удирддаг вэ?

       

Мөн түүнчлэн энэхүү сургалт хөтөлбөрөөр дамжуулан байгууллага компани бүрт тулгардаг олон асуудлын нэг болох удирдлага ажилтны хоорондын харилцаа, ажилтны алдаа дутагдлыг зөв талаас нь харж,  шүүмжлэхээс илүүтэй алдаанаасаа суралцаж чадваржих дадлыг бий болгоход тус нэмэртэй юм. 

Байгууллага, компанийнхаа хүний нөөцийн хөгжүүлэлт, ур чадварт нь үнэтэй хувь нэмэр оруулсан Лоттериа Монголиа болон Прайм Синеплекс Монголиа хамт олны цаашдын ажил үйлс, өсөлт дэвшилтэнд нь өндөр амжилт хүсье.