ОРП Монголиа болон TAI (Talent Assessment Institute) нь нь байгууллагын сэтгэл зүйн ухаанд суурилсан байгууллага нэгжийн хүний нөөцийн тогтолцоо, сургалт хөгжилд зориулсан мэргэжлийн зөвлөгөө, сургалт семинар, воркшоп зохион байгуулдаг ба мөн түүнчлэн шинжлэх ухаанд үндэслэсэн олон улсад баталгаажсан сонгон шалгаруулалт, багийн гишүүдийн зан төлөв, чадвар чадамж тодорхойлох, удирдах түвшний бүлэгт зориулсан манлайллын тест оношлогоо зэрэг үйлчилгээг хийж гүйцэтгэдэг ба мөн оношлогооны үр дүнд үндэслэн консалтинг үйлчилгээг авах боломжтой юм.
TAI тест оношлогооны онцлог давуу тал:
- Хүчин төгөлдөр байдал нь бүрэн нотлогдсон - Арав гаруй жилийн олон судалгааны үр дүнд уг тестийн хүчин төгөлдөр байдлыг бүрэн баталгаажуулж, мөн Монгол улсад хэрэгжүүлсэн судалгаагаар хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зах зээлд тохирох стандартыг тогтоосон.
-
Бодитой, шударга эрх тэгш боломжийг бүрэн хангасан - Уламжлалт бичиг баримтын бүрдүүлэлт, энгийн ярилцлагын хүрээнд хэрэгждэг байсан сонгон шалгаруулалтын тогтолцоог халж тохирсон ажлын байранд зүй зохистой томилгоог зөвхөн чадвар чадамж дээр суурилаад зогсохгүй зан төлөв, хандлагыг харгалзан үзэх боломжийг бүрдүүлсэн.
-
Олон талаас нь үнэлэх боломжтой - Тестүүдийн тусламжтайгаар ажил горилогчийн энгийн зан төлөв болон сөрөг, үл нийцэх зан төлөвийн илрүүлэхээс гадна ажлын орчны чадамжийг тодорхойлох боломжтой.
-
Эдийн засгийн болон цаг хугацааны хэмнэлт - Тестийг онлайнаар явуулах боломжтой. Мөн сонгон шалгаруулалтын хариу тайланд үндэслэн зарласан ажлын байранд тохирох хүнийг баталгаажсан аргын дагуу сонгон шалгаруулсанаар буруу сонголт хийн байгууллагын зүгээс хүсээгүй үр дүнд хүрэх эрсдлийг багасгана.
-
Олон чиглэлээр ашиглах боломжтой - Тест оношлогоонуудын төрлөөс шалтгаалан олон зориулалтаар ашиглах боломжтой. Сонгон шалгаруулалт, албан тушаалын томилгоо, баг нэгжийн бүрдүүлэлт, баг нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, тулгарч буй аливаа асуудлын шийдлийн учир шалтгаан тодорхойлох, удирдлага болон ажилтнуудын ур чадварын тодорхойлолтод үндэслэн сургалт хөгжлийн бодлогоо тодорхойлох гэх мэт.
Бидний зүгээс тест оношогооны танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг 7 хоног бүр нийтлэн та бүхэнд хүргэх ба хамтран ажиллах байгууллага, хамт олонд хэзээд нээлттэй байх болно.