Зах зээлийн эрэлт хэрэгцээ, трендийг даган өөрчлөгдөж, дасан зохицох чадвар гэж ойлгож болно.
Энэхүү чадвар нь байгууллага, компанийн өнөөгийн өрсөлдөөн, зах зээлийн орчны гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байх, амжилттай даван гарахад зайлшгүй шаардлагатай зүйл юм.
Тэгвэл энэхүү чадвар бүхий байгууллага, компанийн 5 онцлог юу болох талаар танилцуулъя.
- Strategy
Байнгын хувьсан өөрчлөгдөж байдаг үйлчлүүлэгч, хэрэглэгч нарын хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллахын тулд уян хатан, нээлттэй үнэ цэнийн бодлогыг баримтлан байгууллагын тогтолцооны хувьд алсын хараа, зорилго түүнчлэн үнэ цэнийн ойлголт систем нь хэзээд өөрчлөлтөд бэлэн байх.
- Structure
Энэхүү чадвар бүхий компани нь байгууллагынхаа удирдлагын түвшнийхээ тогтвор суурьшлыг хангахын зэрэгцээ суурь үндсэн түвшнийхээ нэлээдгүй хувийг өргөжүүлэх боломжтой хэлтэс нэгж хоорондын нетворкинг системийг ашиглах болжээ.
Тус сүлжээ нь хувь хүний чөлөөт байдлыг нийт хамт олны эрх ашгийг тэнцвэржүүлэн зохицуулсны үндсэн дээр хувьд эдгээр байгууллагууд нь өндөр түвшний мэдлэг, хариуцлага, ил тод байдал, хамтын ажиллагаа бүхий чадварлаг баг нэгжээс бүрдсэн нягт холбоо хамаарал бүхий нетворкинг системийг бий болгож чадсан байна.
- Process
Өөрчлөгдөх дасан зохицох чадвар өндөр байгууллага нэгж нь бүтээлч байдал ба ололт амжилт бий болгохын тулд түргэн шуурхай сэтгэн бодож зоригтой шийдвэр гарган хэрэгжүүлэлт хийх гэсэн дүрмийн дагуу ажилладаг. Ингэснээр хурдтайгаар орчны мэдэрч түүнд тохирох арга хэмжээг түргэн шуурхай хэрэгжүүлэх дадалд хэвшсэнээр байгууллага нь шинийг санаачлан ухаалаг ажиллах чадвартай болдог.
- People
Бүх л ажил хэрэг, бизнесийн гол үнэт зүйл нь хүн төвийг баримталснаар ажилтнууд нийтэч, хамтач, бүтээлч байж үр ашигтай, өндөр гүйцэтгэлийг бий болгож чаддаг. Удирдлагууд удирдан захирах бус зөвлөгч чиглүүлэгчийн үүргээр ажилтнууддаа хандах нь оролцоог нэмэгдүүлж, ажилтнуудын бие даан ажиллах чадвар бэхэждэг.
- Technology
Өөрчлөгдөн шинэчилэгдэж буй өрсөлдөөнт бизнесийн орчин нь үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлчилгээ нь уламжлалт аргаас татгалзан дижитал ухаалаг технологийг шаардаж байна. Энэхүү орчныг мэдэрсэн байгууллага, компани нь энэ төрлийн үйлчилгээ технологи, ажилтнуудаа хөгжүүлэхэд харамгүй хөрөнгө оруулалт хийж чаддаг.