Ямар компани нь өсөн дэвжиж ямар нь бүтэлгүйтдэг  вэ?

Энэ асуудлын шийдлийг олох гэж удаан хугацаанд судалсны үр дүн нь “Байгууллагын соёлын нөлөөлөх хүч” –ний талаар байлаа.

Компанийн амжилттай гүйцэтгэлд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг ч тэр дундаас хамгийн чухал 3 хүчин зүйлсийг нэрлэвэл

Нэгдүгээрт хэрэглэгч үйлчлүүлэгч нарыг татах чадвар – Энэ нь үйлчлүүлэгч, хэрэглэгч нарт хямд үнээс илүүтэй  үнэ цэнэ бүхий үйлчилгээ, орчин, урамшуулал зэрэг үйлчлүүлэгчийг татах утга учиртай зүйлсийг санал болгон хэрэгжүүлснээр үйлчлүүлэгч хэрэглэгч болон компани  аль аль нь Win & Win байх боломжтой.

Хоёрдугаарт эдийн засаг, хүрээлэн буй орчны ээлтэй байдал – Байгаль, хүрээлэн буй орчин, нийгэмд ээлтэй байх мөн ажлын байрыг бий болгох зэргээр ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн мэдрэмж өндөр байх нь байгууллага компанийн нийгэмд нөлөөлөх шууд нөлөөлөл юм.

Гуравдугаарт, энэ бол хамгийн чухал ба компани нь ажилтнуудаа хүндэтгэн, ажилтнууд нь ажлаасаа урам зориг авч чаддаг байгууллагын соёлтой бол сайн компани болон өсөж дэвших гол хүчин зүйл нь болдог. Харвардын бизнесийн  сургуулийн профессор James L. Heskett, John P. Kotter нар нь 11 жилийн турш компаниудын амжилтын талаар судалсан ба байгууллагын эерэг соёлыг бий болгосон компанийн хувьцааны өсөлт 901 хувиар өссөн байдаг бол бусад нийтлэг компаниудын хувьцааны өсөлт 74 хувиас хэтрээгүй байдаг байна. Мөн цэвэр ашиг нь 756:1 иар харьцуулахын аргагүй ялгаатай гарсан байна. Тиймээс Peter Drucker зүгээр ч нэг “Стратеги бол байгууллагын соёлтой харьцуулахал өглөөний цай төдий л юм” гэж хэлээгүй л байх.

Байгууллагын соёлын талаарх алдартай ном болох  “Primed To Perform” хэмээх номын зохиолч судлаач Neel Doshi нь ажилтнуудын мотивацийн индексийг үнэлэхийн тулд Total Motivation (TOMO) хэмээх онолоо танилцуулсан ба тус онолд мотивацийг 6 төрөлд хуваасан байна.

                                             

  • Play – Сонирхолтой байдал
  • Purpose – Утга учиртай байх
  • Potential – Өсөлт дэвшил
  • Emotional Pressure – Сэтгэл санааны дарамт
  • Economic Pressure – Санхүүгийн дарамт
  • Inertia – Нэгэн хэвийн урсгалаараа байх

Play, Purpose, Potential нь шууд мотивацынхаа хувьд аливаа ажил үүргийг сайн дураар гүйцэтгэхэд түлхэц болдог бол Emotional & Economic pressure8 inertia нь шууд бус түлхэц ба энэ нь  ажил үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг хүчин зүйл нь болдог байна.

Үүнээс үүдэн мотивацийн индекс нь шууд мотиваци нь шууд бус мотивацаас илүү өндөр үзүүлэлттэй байж чадсанаар индексийн хэмжээ нь мөн дагаж өсдөг байна.

Ийнхүү мотивацийн индекс өндөртэй компанийн ажилтнуудын ажилдаа төвлөрөх чадвар нь маш сайн ба энэ нь компанид эерэг үр дүнг авчрах гол үзүүлэлт нь болдог байна.

Тэгвэл танай байгууллага, компанид  шууд мотиваци  болон  шууд бус мотивацийн аль нь  давамгайлж байна вэ?