Байгууллага нэгжийн гол цөм болох хүний нөөцийн салбарын салшгүй нэг хэсэг болох хүний нөөцийн сургалт хөгжлийн асуудал нь монгол улсын хэмжээнд олонхи байгууллага, компанид бие даасан салбар болж сургалт хөгжил хариуцсан менежер, мэргэжилтний байр суурь хараахан тогтворжоогүй байдаг.
HRM ийн хүрээнд хүний нөөцийн ажил үүрэг нь хязгаарлагдан ажилтан сонгон шалгаруулах, албан бичиг, захиргааны ажлыг хариуцан ажилтнуудад зориулсан аливаа сургалт хөгжлийн хөтөлбөрийг гадны байгууллага, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зохион байгуулдаг хэдий ч ямар ч байгууллага нэгжийн үйл ажиллагаа, ажилтан хоорондын харилцааны асуудлыг хамгийн сайн мэдэх, зохицуулж шийдвэрлэх мэдлэг чадвар нь гадны мэргэжилтнээс илүүтэй тухайн байгууллагын хүний нөөцийн менежер, мэргэжилтэнд байдаг хэдий ч өөрийн туршлага, мэдлэг чадварыг хэрхэн үр ашигтай ашиглах тал дээр чиглэл хандлагыг олох шаардлага тулгардаг.
Тиймээс аливаа байгууллага, компани тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэн ажилтнуудаа хөгжүүлж илүү дэвшилтэт хандлагыг бий болгохын тулд хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн салбартаа хөрөнгө оруулалт хийн аливаа асуудлыг байгууллага хамт олон бие даан шийдвэрлэх чадвар бүхий илүү мэргэжлийн түвшний хамт олны бий болгохыг эрмэлзэх нь урт хугацааны ач холбогдолтой юм.
ORP Mongolia сургалт судалгааны төвөөс HRD (Human Resourses Development) ийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор 10 удаагийн сургалт хөтөлбөрийг 2 долоо хоногт нэг удаа зохион байгуулж тодорхой хэмжээнд ойлголтыг өгсөн хэдий ч хүний нөөцийн мэргэжилтнүүд маань илүү дэлгэрэнгүй, цэгцтэй мэдлэгийг олж авсанаар сурсан мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэх түвшинд хүрэх юм.
HRD цуврал танилцуулга хөтөлбөрт дараах сэдвүүд багтсан ба HRD ийн талаарх ойлголт, HRD стратеги, Ур чадварын модель боловсруулах аргачлал, Сургалтын тогтолцоо бий болгох нь, ISD, Байгууллага хөгжүүлэлт, Байгууллага шинэчилэл зэрэг сэдвүүдээр анхан шатны мэдлэг мэдээллийг хуваалцсан билээ.
Тиймээс энэ удаагийн "HR Workshop 2022" сургалт хөтөлбөрөөр илүү практик түвшний дэлгэрэнгүй мэдлэг мэдээллийг хүргэхээр бидний зүгээс хичээнгүйлэн ажиллаж байна.