Байгууллагын сэтгэл судлалын ухааны доктор И Ёнсог захирлын үүсгэн байгуулсан ORP судалгааны хүрээлэн нь өдгөө 21 жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү хугацаанд сэтгэл судлалд суурилсан сонгон шалгаруулалт, үнэлгээ, байгууллага хөгжүүлэлт, нийгэм хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн судлаач хамт олныг бүрдүүлэн солонгостоо шилдэг судалгааны хүрээлэн болж үйл ажиллагаа нь улам өргөжин тэлсээр байна.
Байгууллага аж ахуй нэгжүүдэд зориулсан шинжлэх ухаанч, бодитой сонгон шалгаруулалт болон гүйцэтгэлийн үнэлгээнд зориулсан аргачлал, хэрэгслийг хөгжүүлсээр ирсэн ба Солонгосын засгийн газар болон Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтарсан чадамжид суурилсан NCS сонгон шалгаруулалт, Blind сонгон шалгаруулалтын арга зүй зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг боловсруулан хөгжүүллээ.
Мөн төрийн албан хаагч, хууль эрхзүйн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах, томилох тогтолцоо мөн түүнчлэн эрүүл мэнд, анагаахын салбарын элсэлтийн тогтолцоог мэргэжлийн түвшинд боловсронгуй болгох тал дээр анхаарч ажилласанаар чадвар, чадамжид суурилсан нийгмийг бий болгоход чухал хувь нэмрийг оруулсаар ирсэн юм.
Сүүлийн үед солонгостоо анх удаа "Мachine learning algorithms - д суурилсан сонгон шалгаруулалтын оношлогоо болох ACT - ийг хөгжүүлэн гаргасан байна.
ACT нь GRE болон TOEFL-ийн програмтай адил компьютерийн дасан зохицох тестийн аргаар ажлын гүйцэтгэлд шаардагдах танин мэдэхүйн янз бүрийн чадварыг хэмждэг дэвшилтэт арга хэрэгсэл юм.
ORP судалгааны хүрээлэн нь төрийн болон хувийн хэвшлийн албан тушаалын томилгоо, мөн түлхүүр ажилтны үнэлгээ ба сонгон шалгаруулалт, удирдлага манлайллын түвшний үнэлгээ, хөгжүүлэлтэд зориулсан симуляцид суурилсан чадамжийн үнэлгээ болох (AC) болон чадамжийг хөгжүүлэх (CC) ажлыг боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн байгууллага доторх харилцаа холбоог сайжруулах, нийгмийн зөрчилдөөнийг шийдвэрлэх аргачлал болгон дэлхий даяар хэрэглэгдэж буй “ToP Facilitation” аргыг ашиглан байгууллага, нийгмийн хөгжлийн салбарт хувь нэмрээ оруулж байна.
Эх сурвалж: Хангүг Илбу сонин 03 сарын 28
(2022 оны Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаар тэргүүлэгч ORP судалгааны хүрээлэн)
https://www.hankookilbo.com/News/Read/A2022032812010005834?did=NA