Байгууллага нэгжийг тойрон хүрээлж буй орчин маш хурдтай өөрчлөгдөн шинэчилэгдэж байна. Өөрчлөлтийг даган байгууллагын гишүүдийн ойлголт, ухамсар мэдлэг чадвар ч мөн үүнийг даган хувьсан өөрчлөгдөх шаардлага тулгарч байна.
Тиймээс энэхүү асуудлыг даван туулах, тэдгээр олон өөрчлөлтөд бэлэн байхын тулд хүний нөөцийн зүгээс тухайн тогтолцоо түүний арга замын талаар тухай бүрт суралцан хүний нөөцийн мэргэжилтний хувьд өсөлт хөгжилтэй хөл нийлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтэн, удирдлагуудад зориулан "ORP Mongolia" судалгааны хүрээлэнгээс 14 долоо хоног үргэлжлэх сургалт хөтөлбөрийг зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Энэхүү сургалт хөтөлбөр нь 6 дахь долоо хоногтоо амжилттай хэрэгжиж буй ба HR стратеги, байгууллагын соёл, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн үнэлгээ, OKR, Ажил үүргийн дүн шинжилгээ зэрэг хүний нөөцийн менежментийн (HRM) чиглэлээр онлайн сургалтууд амжилттай зохион байгуулсан бол үргэлжлүүлэн хүнийн нөөцийн хөгжүүлэлтийн чиглэлээр (HRD) Ур чадварын модель, ISD, HRD сургалт хөгжлийн тогтолцоо, манлайлал, Action learning, Фасилитейшн, баг хөгжүүлэлт зэрэг сэдвүүдээр үргэлжлүүлэн 7 долоо хоногийн сургалтууд төлөвлөгдсөн ба хөтөлбөрүүд нь лекц, онолоос илүүтэй дадлага ажил, тест оношлогоонд суурилан илүү бүтээлч байдлаар зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.