Байгууллага, компанитай хамтарсан захиалгат сургалтууд маань амжилттай зохион байгуулагдсаар байна. Энэ удаагийн сургалт амжилттай гүйцэтгэлийг бий болгохын төлөөх үндсэн суурь болох "Хэлтэс нэгжийн зорилго, зорилтыг тодорхойлох нь" сэдвээр энэ сарын 22 ны өдөр зохион байгуулагдлаа.
Ямар ч байгууллага, компани алсын хараа, эрхэм зорилгынхоо дагуу байгууллага хамт олноороо нэг чигт харж, нэг зорилго чиглэлтэй ажиллаж, хөдөлмөрлөж байгаа эсэх нь тухайн байгууллагын өрсөлдөх чадварын бэхжүүлж байдаг томоохон үзүүлэлт юм.
Алсын хараа, эрхэм зорилго нь зөвхөн байгууллагад бус хэлтэс нэгж тус бүрт заавал байх шаардлагатай ойлголт ба энэ нь тухайн нэгж, хэлтэс нь энэхүү байгууллагад оршин буй учир шалтгаан хийгээд тавьсан зорилго нь байгууллага нийтийн алсын харааны биелэлтэй хэрхэн холбогдож, түүнд хувь нэмрээ оруулах тухай, мөн хэлтэс нэгж хоорондын хамтын ажилллагаанд томоохон дэмжлэг болдог.
Энэхүү зорилгыг зарчмын дагуу, баг хамт олон хамтдаа маш тодорхой бий болгосноор хувь ажилтан тус бүрийн гүйцэтгэх ажил үүрэг, чиглэл нь ойлгомжтой тодорхой болж үр дүнгүй өдөр тутмын ажил үүрэг бус зүй зохистой ажлын хувиарлалтын дагуу илүү өгөөжтэй ажиллах боломжтой юм.
Хамтран ажиллаж байгууллага, компанидаа үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийсэн барилга байгууламж, бүтээн байгуулалтын салбар түүчээлж буй "Эй Жи Жи Эс" ХХК ийн хамт олон талархал илэрхийлье.