Хамтарсан захиалгат сургалтууд маань амжилттай үргэлжилж байна.

 

Зуны налгар өдрүүдээр ч байгууллага, компанийн өсөлт дэвшил, хөгжүүлэлтэд зориулсан сургалтууд маань үргэлжилсээр байгаа билээ. 

  Энэ удаагийн сургалт маань үндэсний шилдэг үйлдвэрлэгч, дэлхийд өрсөлдөх "ТЭСО" групптэй хамтран "Сонгон шалгаруулалт, ярилцлагын арга зүй" сэдвээр амжилттай зохион байгууллагдлаа. Сургалтад групп болон  салбар компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцсон ба байгууллага, компанидаа зөвхөн шилдэгээр зогсохгүй зөв хүнийг хэрхэн таньж сонгон шалгаруулах талаар  санал бодол, туршлагаа хуваалцан хамтран суралцсан үр дүнтэй хөтөлбөр болж өнгөрлөө. 

  Сонгон шалгаруулалтыг амжилттай явуулах, урт хугацаанд тогтвор суурьшилтай хамт олныг бүрдүүлэхэд  байгууллагын тогтолцоо бүхэлдээ харилцан холбоотой байж нэгдсэн хараа, зорилго дор ажиллах нь туйлын чухал юм. Юуны түрүүнд тухайн байгууллага, компанийн түлхүүр авъяас чадвар, ур чадварын моделийг  тодорхойлох ба энэхүү түлхүүр ур чадвар нь тухайн байгууллага компанийн онцлог, байгууллагын соёл, үнэт зүйл, алсын хараа, эрхэм зорилго зэрэг бүхнийг агуулсан цогц ойлголт ба энэхүү ойлголт үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалтыг гүйцэтгэхэд шаардагдах шинжлэх ухаанд суурилсан арга хэрэгсэл, олон улс, групп корпорацийн хэмжээнд хэрэгжүүлж буй туршлага зэргээс суралцан бодитоор хэрэгжүүлэх  нь дэлхийд өрсөлдөх чадварыг бий болгоход томоохон нөлөөг үзүүлж буй юм. 

Энэхүү сургалтаар дамжуулан ярилцлага хийх чадвараа бэхжүүлэн, хэрхэн ярилцлагын комиссыг бүрдүүлж, хэрхэн зөв асуултаар дамжуулан ажил горилогчийн ур чадварыг илрүүлэх хийгээд түүнийгээ зөв үнэлэн дүгнэх гээд ажлын байран дээр хэрэгжүүлэх боломжтой олон арга аргачлал, гарын авлага, асуудал шийдэл бүхий өгөөжтэй сургалт байлаа хэмээн оролцогчид маань сэтгэл өндөр байгаа хуваалцсан юм. 

Хамтран ажилласан "ТЭСО" группийн хамт олонд дахин талархлаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.