Зуны богинохон дулаан өдрүүд эхэлж хамт олон, гэр бүлээрээ агаарт гарч, амралтаа өнгөрүүлж байгаа ч энэхүү өдрүүдэд байгууллага, компаниуд хүнээ хөгжүүлэн чадваржуулах боломжийг ашиглан олон сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулж, амралтаа үр ашигтайгаар өнгөрүүлж байна.
Raphael International NGO -тай хамтарсан "Багийн ажиллагаа хөгжүүлэлт" сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар дамжуулан баг хамт олон гүйцэтгэлээ сайжруулан, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох талаар суралцаж, агаарт гарч, хөгжилдөн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.