Хэр удаан, тогтвортой ажиллахыг нь харцнаас нь хараад л мэдэж болно

"Хэр тогтвортой ажиллахыг нь харцнаас нь хараад л мэдэж болно" нэгэн ярилцлагын үеэр сонгон шалгаруулалт хариуцсан менежерүүдийн хоорондын ярианаас.

  Солонгосын А группын ерөнхийлөгч сонгон шалгаруулалтын комиссийн бүрэлдэхүүнд алдартай сайн үзмэрчийг  заавал байлгадаг гэх зэргээр байгууллага, компаниудын сонгон шалгаруулалтын процесс нь янз бүр байдаг. 

Гүүглийн  (Google) Хүний нөөцийн менежерийн ажлын бараг 90 хувийг сонгон шалгаруулалт эзэлдэг гэж  хэлсэн ба дэлхийд тэргүүлэгч энэхүү коппанид сонгон шалгаруулт нь ажил үүргийн маш чухал хэсэгт тооцогддог. 

 

  Энэхүү чухал процесс нь цар тахлын нөхцөл байдал болон түүний дараагаас илүүтэй анхаарал татах болсон ба учир нь нийгэм, эдийн засгийн нөхцөлд шууд нөлөөг үзүүлсэнээр олонхи аж ахуй нэгж, байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгарсан нь ажил олгогч болон горилогч талуудад ихээхэн нөлөөг үзүүлж байна.

Бүтцийн өөрчлөлтөөр зогсохгүй ажлын байрны ярилцлагыг зохион байгуулах нь мөн өмнөхтэй адилгүй нэг дор олон хүн цуглуулах боломжгүйгээс үүдэн нүүр тулсан ярилцлагаас татгалзан онлайн ярилцлагыг илүүд үзэх зэргээс процесст өөрчлөлтийг бий болгож байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдан шинэ төхөөрөмж, big data, AI зэргийг туршиж эхэлсэн ч эдгээр нь үнэхээр зөв хүнээ сонгон шалгаруулахад эерэг нөлөөг үзүүлж чадах уу түүнчлэн ажил горилогч нар өөрийгөө бүрэн илэрхийлж, чадвараа хангалттай харуулж чадсан эсэхэд ч мөн эргэлзээг төрүүлсээр байна. 

Гэвч өнөөгийн нөхцөл байдал хойшид ч бий болох олон эрсдэлтэй холбоотойгоор дасан зохицох, гарах эрсдлийн багасгах арга замыг эрэлхийлэх нь зайлшгүй даалгавар юм. Тиймээс мэргэжилтнүүд томоохон аж ахуй нэгж дээр өргөн хэрэглэгддэг зан төлөв болон ур чадварын тест оношлогоог илүүтэй санал болгосоор байна. 

Олон судалгаа, баримтуудаас харахад энэхүү мэргэжлийн тест оношлогоонууд нь ажлын ярилцлагын процесс нүүр тулсан ч бай цахим ярилцлага ч  бай ялгаагүй  шаардагдах мэдээллийг бүрэн өгөөд зогсохгүй ирээдүйн гүйцэтгэлийн талаарх найдвартай байдлын түвшин өндөр гарч байгаа талаар баримтаар нотолсон байдаг. 

Энэхүү үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй Б компанийн хувьд зан төлөвийн 5 үзүүлэлт, танин мэдэхүй сэтгэн бодох чадварын үндсэн 4 үзүүлэлт болох хэл яриа, таамаглах, тооцоолон бодох, орон зайн баримжаа зэрэг үзүүлэлтээр дүгнэн ярилцлагыг зохион байгуулж буй гэлээ. 

Сонгон шалгаруулалт ирээдүйд тогтвортой сайн ажиллах нэгнийг урьдчилан таньж зөв сонголт хийх процесс гэж хэлж болно. Тиймээс энэхүү чухал процессийг илүү найдвартай, зөв зохион байгуулахын тулд мөн байгууллага хамт олны эрсдэлд оруулахгүйн тулд шинжлэх ухаанч арга хэрэгсэл, мөн мэргэжлийн түвшний ярилцлагын комиссийг бэлтгэх нь юунаас илүү чухал юм.

Эх сурвалж: https://www.saramin.co.kr/zf_user/hr-magazine/view hr_idx=743&subject_type=manage&magazine_join_type=subject