Намрын цахим сургалт хөтөлбөрүүд маань зарлагдаж эхний 7 хоногийн сургалт "Сонгон шалгаруулалт, ярилцлагын арга зүй" сэдвээр явагдаж өндөрлөлөө.
Тус сургалт хөтөлбөрт маань байгууллага, компаниа төлөөлөн "New Ulaanbaatar Airport" "Summit computer Technlolgy" "Hleasing LLC", "Surae Cusae" LLC удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцсон ба байгууллагын соёл, цөм үнэт зүйлээ суурь болгон байгууллагадаа тохирох түлхүүр авъяас чадварыг хэрхэн таньж, сонгон шалгаруулах тухай мөн уламжлалт ярилцлагын арга техникээс татгалзан шинжлэх ухаанч, ур чадварт суурилсан ярилцлага өрнүүлж хэрэгжүүлэх тухай хамтдаа суралцсан өдрүүд болж өнгөрлөө.
Ач холбогдол бүхий, зөв ярилцлагыг системтэй зохион байгуулах нь анкет, бичиг баримтын бүрдүүлэлт, зан төлөв, хандлагын тест оношлогоог хэрэгжүүлэх, ярилцлагын комисс бүрдүүлэлт, гишүүдийг ярилцлагад бэлтгэх сургалт зэргээр маш нарийн төлөвлөгөө, бэлтгэл хангагдсаны үндсэн дээр зөв хүнийг сонгох нөхцөл бүрдэх болно.
Хүний нөөцийн мэргэжилтэн, нэгжийн удирдлага, ярилцлагын комисс нь ажил горилогч нартай хэрхэн зөв, ёс зүйтэй харилцах, ажил горилогч тал өгөгдсөн богино хугацаанд өөрийн ур чадвар, мэдлэг туршлагыг хангалттай илэрхийлж чадахуйц уур амьсгал, орчин бүрдүүлэх мөн тохирох асуултыг асуух скилл зэргийг эзэмшсэн байх ёстой ба энэхүү скилл хэр чухал болохыг ойлгон ухамсарлах, хэрэгжүүлэхийн ач холбогдлын талаар мөн хуваалцлаа.
Намрын сургалтууд маань ''Performance Couch Leadership" , "Team Vitality Diagnosis" , TAI Leadership Diagnosis" сэдвээр үргэлжлэх болно.
Холбогдох дугаар: 77113549, 95059054
ORP Mongolia Institute