Xүний нөөцийн хөгжүүлэлт, менежментийн чиглэлээр 30 гаруй жилийн арвин туршлагатай Солонгосын ORP Institute - ийн захирал байгууллагын сэтгэл зүйн ухааны доктор И Ёнсог багшийн монгол дахь айлчлал хөтөлбөр 09 сарын 26 ны өдрөөс 10 сарын 04 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Энэхүү айлчлал хөтөлбөрийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцсон нээллтэй сургалтууд мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтолцоо хөгжүүлэлттэй холбоотой төслийн хүрээнд "Рафаел" олон улсын сайн дурын байгууллагатай хамтран СБД ийн 15 - р хорооны өрхийн эмнэлгийн 5 жилийн алсын хараа, стратеги төлөвлөлтийг боловсруулах воркшопийг эмч, эмнэлгийн ажилтнуудын оролцоотойгоор зохион байгуулсан юм.
Төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү воркшопын ач холбогдол нь СБД ийн "Гүн мэдрэмж" өрхийн эмнэлэг нь УБ хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 150 гаруй өрхийн эмнэлгийн төлөөлөл болж алсын хараа, стратеги төлөвлөлтийн жишиг ӨЭМБ болох ба воркшопын үр дүнг олон олон эмнэлгийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Тиймээс тус воркшопыг мэргэжлийн фасилитейтор И Ёнсог багш маань удирдан зохион байгуулсан ба эмч эмнэлгийн ажилтнууд мөн идэвх санаачлагатай оролцон эрхэм зорилго, алсын хараа, алсын харааны биелэлтэд саад болох хүчин зүйлс мөн түүнчлэн шийдэл болох стратеги, үнэт зүйл зэргээ тодорхойлон гаргасан чухал үйл явдал боллоо.
Бидний хамтын ажиллагаа, хичээл зүтгэлээр дамжуулан олон олон өрхийн эмнэлэгт өөрчлөлт шинэчилэл, хөгжил дэвшилд хүрэх урам зориг бий болно гэдэгт итгэлтэй байна.