Бие хүн болж төлөвшихөд нь туслах хэрэгтэй

 

Хүний нөөцийн салбарын сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага бол ХҮН УР ЧАДВАР, ТУРШЛАГАТАЙ БАЙХААС ИЛҮҮТЭЙ ЭХЛЭЭД “ХҮН” БАЙХ ЁСТОЙ гэсэн шаардлагыг тавьдаг болсон билээ. 

Дэлхийн шилдэг компаниуд ажилтан сонгон шалгаруулж авахдаа ур чадварраас гадна зан төлөв хандлагыг нь тодорхойлж авдаг.

Солонгосын нэгэн өдөр тутмын сонинд мэдээлсэнээр “Хүний нөөцийн ажилтнууд шинэ төгсөгч нарт сургалт явуулахдаа ажлын чиг үүргийн тухай сургалт өгөхөөс илүү бие хүн болох зан төлвийн төлөвшлийн сургалт өгөх нь илүү ач холбогдолтой байна. Учир нь суурь сайтай байж гэмээнэ байгууллагад тогтвортой суурьшилтай ажиллаж өөриймсөг хандаж улам бүр ур чадвар нь дээшлэх болно” гэсэн байна. Мөн хүний нөөцийн ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар “Ямар хүнийг ажилд авахыг хамгийн их хүсч байна вэ” гэсэн асуултын хариултын 1-рт “Эрч хүчтэй, зөв хандлагатай хүн” хэмээн гарчээ.

Энэ мэтчилэн шаардлага, хэрэгцээ маань улам л хүний зан төлөв дээр суурилдаг болж байгаа өнөө үед бид ч мөн ажил горилогчдыг БИЕ ХҮН талаас хэрхэн таних вэ гэдэг дээр анхаарал хандуулах цаг болсон мэт.

 

Эх сурвалж: http://www.sedaily.com/NewsView/1L00VAG8ZH

 

Та бүхэндээ сэтгэлзүйчдийн 10 гаруй жилийн судалгааны үр дүн, Ази хүний соёл, зан төлөвт нийцүүлэн боловсруулсан TAIPI зан төлвийн тестийг танилцуулж байна.