ORP Mongolia институт, И Ёнсог багшийн сургалтууд маань сар шинийн өдрүүдээс өмнө олон байгууллага компани, оролцогч нартайгаар амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.
Энэ удаагийн сургалт хөтөлбөрт "Плас Саплай Инженеринг" ХХК ийн хамт олон бидэнтэй хамтран ажиллаж, байгууллага хамт олноороо компанийнхаа эрхэм зорилго, 5 жилийн алсын хараа, цөм үнэт зүйлээ тодорхойлон ажлынхаа нэгэн өдрийг өндөр ач холбогдолтойгоор өнгрүүллээ. Монголд ихэнхи байгууллага компаниуд алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлохдоо удирдлагын хүрээнд шийдвэрлэн компанийн ажилтнуудын ойлголт нь бэлэг тэмдэг бүхий, өдөр тутмын ажил үүрэгтэй нь холбоо хамаарал тун бага байх нь элбэг.
Аливаа байгууллага, компани нь ойрын таваас арван жилийн алсын хараа, төлөвлөгөө, стратеги боловсруулах мөн түүнчлэн байгууллагын ажилтан бүрт хамааралтай томоохон шийдвэр, үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажилтан бүрийн оролцоог дэмжиж хүн бүрийн санал, санаачлага нь байгууллагад оруулж буй үнэтэй хувь нэмэр мөн гэдгийг ойлгуулан ухамсарлуулах нь бүх ажилтныг нэг чиглэлд чиглүүлэх, хамтын ажиллагааг бий болгох, компанидаа итгэх итгэл үнэмшлийг бий болгох маш чухал түлхэц юм.
Тиймээс энэхүү зорилгын хүрээнд Д. Амарсайхан захиралтай "Плас Саплай Инженеринг" ХХК нь хамтдаа хөтөлбөрт нэгдэн, хойшдоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол улсын барилгын салбарт бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тогтоох эрхэм зорилгыг өвөрлөн сургалтдаа хамрагдаж хөтөлбөрийнхөө зорилтыг биелүүллээ.
Чанар, аюулгүй ажиллагаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэгч шилдэг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.