2023 он гарсаар хаврын шинэ сургалтууд маань зарлагдаж хамгийн эрэлт ихтэй сэдвүүд болох Гүйцэтгэлийн менежментийн шинэ аргачлал OKR, Мэргэжлийн фасилитейтор бэлтгэх 3 өдрийн хөтөлбөр, манлайллын ур чадварын бүрдэл болох ажилтны менежмент зэрэг сургалтууд маань зохион байгуулагдлаа.
Гүйцэтгэлийн менежментийн шинэ аргачлал OKR сургалтыг ОРП институт 2022 оноос эхлэн манай улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан ба жилийн хугацаанд 10 гаруй байгууллага, компанийн төлөөлөл оролцон албан ёсоор нэг хэлтэс нэгжээ сонгон хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ удаагийн сургалтад бидэнтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг компаниуд болох Номин Холдинг, Скай Хапермаркет, Практикал даатгал,Таван богд Трейд, Монголын көүчинг Академи зэрэг шилдэг групп компани, байгууллагын хүний нөөцийн менежмент, сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцон байгууллага дээрээ тулгарч буй асуудал, шинээр менежмент болон ажлын арга барилаа өөрчлөхөд шаардагдах бэлтгэл, энэхүү шинэ менежментийг хэрхэн гүйцэтгэлийн үнэлгээтэйгээ холбон амжилттай нэвтрүүлж болох талаар харилцан суралцан мөн туршлага солилцсон өдөр болж өнгөрлөө.