Системтэйгээр сургаж хөгжүүлэхийн ач холбогдол

 

ORP Институтийн үүсгэн байгуулагч, байгууллагын сэтгэл судлалын ухааны доктор И Ён Сог профессор өнгөрсөн 4-р сард Монголд айлчлахдаа Монголын нэр хүндтэй компаниудын захиалгаар хэд хэдэн томоохон сургалтуудыг удирдан явуулсан юм. Тэдгээр сургалтуудын үр дүнгээс та бүхэнтэй цувралаар хуваалцъя. 

 

 

 

 

 АПУ ХК энэ удаа бүтэн дараалсан 5 өдрийн сургалтыг захиалан авсан бөгөөд "Group Facilitation Method" буюу фасилитейшны үндсэн аргачлалуудыг эзэмшүүлэх хөтөлбөр, мөн "Манлайллын ур чадвар хөгжүүлэх сургалт", "Манлайллын сургагч багш бэлтгэх сургалт"-ыг тус тус авсан болно. Хамгийн магтууштай зүйл бол Хүний нөөцийн газар, тэр дундаа АПУ Академи байгууллагынхаа нийт ажилтнуудыг системтэйгээр сургаж, байнгын тасралтгүй хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа явдал юм. Энэ бол сургалтыг нэг удаагийн ивэнт гэж харалгүй, сурсан зүйлээ заавал мэдлэг болгож өөрийн болгодог, мэдсэн зүйлээ ажилдаа ашигладаг, ашигласан хэрэгжүүлсэн зүйл нь өдөр тутмын ажлын гүйцэтгэлд нь буюу үйлдэлд нь өөрчлөлт оруулдаг, сайжирсан үйлдэл нь нэгжийн гүйцэтгэлд бодитой хувь нэмэр болдог, тэр нь байгууллагын хэмжээний гүйцэтгэлд үр өгөөж болж илэрдэг болтол нь сургана гэсэн АЛСЫН ХАРААТАЙ СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ТОГТОЛЦОО-г бий болгоход зорьж байгаад учир нь байгаа юм. Үүнийг л олон улсад Organization Development(Байгууллага хөгжүүлэлт), Human Resource Development(Хүний нөөц хөгжүүлэлт) хэмээн томъёолж олон арван жил арга, аргачлал нь улам хөгжсөөр яваа билээ. 

 

 

Уг бодлогынхоо хүрээнд АПУ ХК-ийн нийт 170 гаруй нэгж удирддаг албан тушаалтнуудаа сургах зорилгоор ORP Институтийн албан ёсны хөтөлбөр болох "Манлайллын ур чадвар хөгжүүлэх хөтөлбөр"-т хамрагдав. Уг хөтөлбөрийн агуулга дараах 4 үндсэн хэсэгт хуваагддаг. 

  • People management /Ажилтнаа хэрхэн удирдаж ажиллах вэ? Ажилтнаа хэрхэн сургаж хөгжүүлэх вэ? Хэрхэн көүчин хийх вэ?/
  • Change management /Байнгын, тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлтийг хэрхэн хийх вэ? Deep change or slow death? Өөрчлөлтийг нэвтрүүлэх 5 үе шат/
  • Organization management /Нэгжийн дотоод үйл ажиллагаа, процессыг хэрхэн хэвийн, алдаа дутагдалгүй байлгах вэ? Баг яаж ажиллах ёстой вэ? Багт ямар асуудлууд тулгардаг вэ?/
  • Performance management /Ажилтны гүйцэтгэлийг хэрхэн удирдах вэ? Нэгжийн гүйцэтгэлийг хэрхэн өсгөх вэ? Тэр нь байгууллагын гүйцэтгэлд ямар нөлөөтэй байдаг вэ? Эдгээрийг хэрхэн уялдуулж удирдах вэ?/

 

 

 

 

Дээрх агуулгаар бүх түвшний нэгжийн удирдлагуудыг тууштай сургаснаар нэгжийн удирдлагуудын манлайлал сайжирч улмаар баг нэгж хүчирхэгжинэ, баг нэгж хүчирхэгжсэнээр байгууллага цогцоороо, системтэйгээр хөгжих горимд орох юм. Энэ бол дэлхийд хөгжлөөрөө цойлж буй Солонгосын компаниудын туршлага, нөү-хау, туулсан замнал билээ. Амжилт хүсье APU Leaders!!! 

 

Сургалтын сэтгэгдлээс