БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /KOICA/-аас санаачилан хэрэгжүүлж буй "ХАА салбарын гарааны бизнес эрхлэгчдийн ур чадварыг бэхжүүлэх төсөл хөтөлбөр"-ийн оролцогч нарт "Харилцааны ур чадварт суралцахуй" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтын ач холбогдол нь оролцогчдыг "Чиг үүрэг ба зан төлөвийн тест"-д хамруулан тестийн үр дүнгээр дамжуулан өөрийн зан төлөвийн онцлогийг мэдэж авч, зан төлөвөөс хамааран харилцаанд үүсдэг сул тал болон давуу талуудыг ойлгож, бизнесийн түншүүдтэйгээ харилцаагаа хэрхэн сайжруулах талаар суралцахад туслах явдал байв.
Мөн цаашид бизнесийн үйл ажиллагаанд шинэ харилцаа хэрхэн тогтоох, тогтоосон харилцаагаа хэрхэн урт хугацаанд амжилттай авч явах тухай ойлголтоо нэмэгдүүлж, хувь хүн тус бүр шинэ бизнесийн харилцаа үүсгэх төлөвлөгөө боловсруулаад буцлаа.
Сургалтын дүгнэлт хэсэгт, оролцогчдын сэтгэгдлийг сонсоход, харилцаан дээр өөрийгөө ямар онцлогтойг мэдэж авсан нь хамгийн их таалагдлаа, энэ сургалтаар зөвхөн харилцааны талаар суралцаад зогсохгүй ялангуяа гарааны бизнес эрхлэгчид хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ байнгын тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт хийж байх хэрэгтэйг ойлгож авсандаа маш их баяртай байна гэсэн байна. Шинээр хийж бүтээж буй бүх үйлсэд тань амжилт хүсье.