Фасилитейшнд суурилсан баг хөгжүүлэлтийн воркшоп

 

6-р сарын сүүлийн долоо хоногт бид "Фасилитейшнд суурилсан баг хөгжүүлэлтийн воркшоп"-г Нийслэл Улаанбаатар Хотын Авто Замын Түгжрэлийг Бууруулах Үндэсний Хорооны ажлын албаны баг хамт олонд амжилттай зохион байгууллаа.

 

 

Энэхүү сургалтаараа бид багийн бүх гишүүдийг "багийн үр дүнгийн оношилгоо"-нд хамруулсан бөгөөд оношилгооны хариу тайланд үндэслэн тухайн багийн үр дүн, гишүүдийн гүйцэтгэлд нөлөөлдөг үзүүлэлтүүд үр дүнтэй ажиллаж байгаа эсэхийг дүгнэж, багийн давуу тал болон сул талыг тодорхойлсон.

 

 

Мөн түүнчлэн  хамгийн чухал нь  багийн бүх гишүүдийн оролцоотойгоор сул талаа хэрхэн сайжруулах, багаа хөгжүүлэх, гүйцэтгэлээ сайжруулах арга замыг тодорхойлж цаашид баг хамт олноороо үр дүнтэй ажиллахад хэрэгжүүлэх үйлдлийн  төлөвлөгөө боловсруулан гаргасан үр дүнтэй сургалт болсон.

 

 

Оролцогчид маань цаашид баг хамт олныхоо харилцаа болон ажил гүйцэтгэх арга барилаа өөрчилж хүн бүр баг хамт олныхоо төлөө өөрчлөлт хийх зорилго тавин буцлаа. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж буй танай баг хамт олонд амжилт хүсье.