Хувь хүний хөгжлийн воркшопууд

Жижиг том гэлтгүй аж ахуйн нэгж, компаниуд ажилнуудаа сургаж хөгжүүлэхэд багагүй анхаардаг болжээ. Зуны амралт, хавар намрын тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зүгээр нэг салхинд гарч зугаалах маягаар "дэмий" өнгөрөөлгүй хувь хүний хөгжилд нь зориулсан ямар нэг шинэ үйл ажиллагаа зохион байгуулмаар байна гэсэн саналууд манайд олноор ирэх болсон. 

Дээрх захиалгуудын дагуу бид зун, намрыг хамтдаа суралцаж завгүй өнгөрүүлсээр байна. 

 

Чингис Жорней ХХК-ийн хамт олон 

 

 

 

Сэлвейшн Арми ТББ-ын хамт олон 

 

 

 

Ажлын стрессийг хэрхэн тайлж ажил амьдралын балансыг барих вэ, хэрхэн хүсэл зорилгоо зөв тодорхойлж түүндээ хүрэх алхмуудыг хийх вэ гэх мэт сэдвүүдээр хамтдаа ярилцаж зовлон жаргалаа хуваалцаж нэг нэгнээ улам сайн таньж мэдэж бие биедээ урам зориг өгсөн сайхан цаг хугацааг өнгөрүүллээ хэмээн оролцогч нар маань сэтгэл дүүрэн тарцгаалаа. 

Бүгд бие биедээ амласан амлалтаа биелүүлж зорьсондоо хүрэхийг хүсэн ерөөе.