Global HR Course амжилттай үргэлжилсээр...

Солонгос профессорууд маань хүний нөөц, байгууллага хөгжүүлэлтийн чиглэлээр Монголд тогтмол ирж сургалт хийсээр 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудын хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, Солонгосын туршлагыг хуваалцах зорилгоор хүний нөөцийн бүхий л функцээр сургалт зохион байгуулсаар ирсэн билээ. 

Гэтэл ганц нэг удаагийн 2, 3 өдрийн сургалтаар сурсан зүйлээ байгууллага дээрээ яг хэрэгжүүлж чадаж байна уу, хэрэгжүүлэхэд болон сайжруулалт хийхэд үүсч буй асуудлуудыг хэрхэн даван туулж байна вэ гэдэг бас л эргэлзээтэй. 30-аад жил сургалт хийж зөвлөх үйлчилгээ үзүүлж буй профессор маань ХЭРЭГЖҮҮЛЭЛТ болон САЙЖРУУЛАЛТ байхгүй бол ямар ч сайхан агуулгатай сургалт байгаад нэмэргүй гэж үзэн энэхүү 6 сарын хөтөлбөрийг боловсруулан гаргасан юм.  

 

 

Энэхүү хөтөлбөр нь

1. Хүний нөөцийн стратеги төлөвлөлт, ажил үүрэг ба албан тогтолцоо бий болгон удирдан явуулах нь

2. Сонгон шалгаруулалт ба хүний нөөцийн тогтолцоо бий болгон удирдан явуулах нь

3. Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээний тогтолцоо бий болгон удирдан явуулах нь 

4. Цалин ба шагнал урамшууллын тогтолцоо бий болгон удирдан явуулах нь 

5. Сургалт хөгжлийн тогтолцоо бий болгох удирдан явуулах нь 

6. Байгууллага хөгжүүлэлт гэсэн сэдвүүдээр дэс дараалалттай, системтэй мэдлэг олгож түүнийгээ байгууллага дээрээ хэрэгжүүлж нэвтрүүлэн түүндээ мэргэжлийн консалтинг авч байгаа гэдгээрээ онцлог юм. 

 

 

Мөн тус хөтөлбөрт манай байгууллагаас боловсруулан гаргаж Солонгосын Самсунг, Хьюндэй, Имарт зэрэг байгууллагууд дээр ашиглагддаг баг нэгж ба байгууллагын оношлогоо, мөн манлайллын оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдан өөрсдийгөө болон байгууллагаа бүрэн оношлуулан зөвлөгөө авч байгаа билээ. 

Бидний ээлжит сэдэв болох "Үнэлгээ, Шагнал урамшууллын тогтолцоог бий болгон удирдан явуулах нь" хичээл маань 10-р сарын 11-нд 3 өдрийн турш явагдах болно. 

 

Тус хөтөлбөрийн дараагийн элсэлт 2019 оны 1-р сард явагдах тул оролцох хүсэлтэй хүмүүс 70003549 дугаарт холбогдон бүртгүүлээрэй. Мөн та урьдчилж бүртгүүлбэл төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.