Хөдөлмөрийн яармагт оролцож зөвлөгөө мэдээлэл өглөө.

ORP Инстиутын хамт олон өнгөрөгч 9-р сарын 14-ний өдөр Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газраас зохион байгуулсан "ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨР ЭРХЛЬЕ" гадаадад төгсөгчдөд зориулсан хөдөлмөрийн яармагт оролцож ажил идэвхитэй хайж буй иргэд, залууст ажилд орохтой холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг өглөө. 

Гадаадад сурч амьдарч байгаад ирсэн иргэд маань Монголын хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн байдал, ажил олгогчдын хэрэгцээ шаадлагуудын талаар, өөрсдийгөө түүнд хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл муутай байдаг нь ажиглагдсан юм. 

Энэхүү хөдөлмөрийн яармаг нь шат дараалалтайгаар олон удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 9-р сарын 28-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажлын туршлагагүй залуучуудад зориулан дахин зохион байгуулагдлаа. 

Энэ удаад бид ажил горилогчдод ганцаарчилсан зөвлөгөөг өгсөн бөгөөд сүүлийн үед ажил олгогчид хард скил буюу мэдлэг, чадварыг чухалчихаас илүүтэй софт скилл буюу ажлын хандлага, хувь хүний зан төлөв, хувь хүний үнэт зүйл нь тухайн байгууллага болон тухай ажлын байртай хир их нийцэж зохицож байна вэ гэдэгт анхаардаг болсон тухай зөвлөмж өглөө. Мөн энэхүү софт скиллийг тодорхойлох маш олон аргачлалууд байдгаас ЗАН ТӨЛӨВИЙН ТЕСТ-ийг онцлон танилцуулж зөвлөгөө авсан ажил горилогч нартаа ази хүний соёл, сэтгэлгээний онцлогийг зөв тусгасан TAIPI тестэнд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг олгов.