БНСУ-д жил бүр зохион байгуулагддаг Global HR Forum-д Монгол улсаас олон компанийн хүний нөөцийн мэрэгжилтнүүд, захирлууд оролцдог болсон билээ. Бидний байнгын түнш Монголын Хүний Нөөцийн Институтээс хамгийн анх энэ үүд хаалгыг нээж, өнөөг хүртэл Монголын аж ахуйн нэгж, компаниудаа хүний нөөцийн салбарын олон улсын мэдээ, мэдээлэл, трэндтэй танилцах, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг гаргаж өгсөөр байгаа.
Өнгөрөгч 2023 оны 11-р сард мөн Монголын томоохон ААН, компаниудын хүний нөөц хариуцсан удирдлагуудын хамт энэхүү арга хэмжээнд оролцохдоо БНСУ дахь ORP төв компани дээр зочилсон юм.
Зүгээр ч нэг зочилсонгүй, байгууллагын сэтгэл судлалын ухааны доктор, хүний нөөцийн зөвлөх И Ён Сог профессор "Хүний нөөцийн салбарын Солонгосын сүүлийн үеийн тренд болон HRD буюу хүний нөөцийг урт хугацаанд системтэй хөгжүүлэхийн ач холбогдол" сэдвээр тусгай лекц тавьж туршлагаа хуваалцлаа.
Тусгай лекцийн үеэр И профессор: "Шинэ зүйл үзэж харж, сонсож судлах нэг хэрэг, түүнийг ажил хэрэг болгож, хэрэгжүүлнэ гэдэг бас нэг өөр хэрэг. Тиймээс та бүхэн эндээс анзаараад, сураад, мэдээд авсан зүйлээ заавал ажил хэрэг болгож хэрэгжүүлж үр дүнг нь үзэхэд илүү их цаг зав, хүчин чармайлт гаргах нь чухал" гэдгийг онцолж хэлсэн юм.
Хамтран ажилласан Монголын Хүний Нөөцийн Институтын хамт олонд талархал илэрхийлье.
Та бүхэн магадгүй 2024 оны Global HR Forum-д оролцохыг хүсвэл энд дарна уу.