Томоохон төсөл эхлүүллээ

 

ORP Институтын хувьд 2023 оныг маш их ололт амжилт дүүрэн өнгөрүүлж, 2024 оноо ч арвин их үйлсээр эхлүүлж байгаагаа та бүхэнтэй хуваалцах болсондоо баяртай байна.

Манай эртний түнш, Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компанитай нэгэн маш сонирхолтой төслийг эхлүүлээд ажиллаж байна. Төслийн хүрээнд Монголын компаниудад нийтлэг байдлаар ажиглагддаг хүний нөөцийн менежмент болон хүний нөөц хөгжүүлэлттэй холбоотой нилээдгүй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа боловсруулах юм.

Байнгын эрэл хайгуул хийж, шинийг нэвтрүүлж, тасралтгүй сайжруулах арга замыг эрэлхийлж байдаг гайхалтай хамт олонд амжилтын дээдийг хүсэн ерөөе.