Энэ жил манай сургалтуудаас хамгийн эрэлт ихтэй байгаа сургалт бол яах аргагүй "Сургалтын хөтөлбөр болосвруулах аргазүй буюу ISD /Instructional System Design/" юм. Уг сургалтыг бид өнгөрсөн 3-р сарын 25-27-нд АПУ ХК-ийн АПУ Академийн хамт олонд, 6-р сарын 3-5-нд Премиум Нексус ХХК/CU/-ийн сургалтын менежер болон сургагч багш нарт тус тус зохион байгуулаад байна.
Өнөөдрийг хүртэл "байгууллагын сургалт" илүү гадны vender төвтэй сургалт дээр төвлөрдөг байсан бол компаниудын үйл ажиллагаа тэлж, бүтэц томрохын хирээр хүний нөөцийг урт хугацаанд системтэйгээр хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгож, дотооддоо сургалт хөгжлийн буюу хүний нөөц хөгжүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгож, дотооддоо хөтөлбөр, агуулга, үр дүн зэргээ боловсруулан хүргэхэд анхаарах болсон байна.
Мэдээж энэ том тогтолцоог бий болгоход анхнаас нь зөв, системтэй, академик мэдлэгийг авч, олон улсын практикт шалгарсан туршлагууд болон арга барилтай танилцах нь чухал. Оролцогч байгууллагуудын эдгээр хэрэгцээнд бүрэн нийцсэн энэхүү сургалтын талаар та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711-3549 дугаарт хандаарай.