Гүйцэтгэлийн менежментийг хэрхэн амжилттай хийх вэ?
Илүү өндөр гүйцэтгэл, илүү чадварлаг ажилтан, илүү том зорилтын төлөө санаа нэгдэн ажиллаж чаддаг байгууллагын соёлыг хэрхэн бий болгох вэ?
Гүйцэтгэлийг хэрхэн зөв шударга үнэлж бас үнэлүүлдэг болох вэ?
Дээрх асуудлуудын шийдэл болох OKR менежментийн аргачлалыг байгууллага компаниуд аль хэдийн туршин хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэвч энэхүү аргачлал нь бидний мэдэх нийтлэг гүйцэтгэлийн менежментээс ялгаатай нь удирдлага ажилтнуудын байнгын харилцаа, тогтмол уулзалт, харилцан санал зөвлөмж өгөх зэргээр зорилгоо тодорхойлохоос эхлэн гүйцэтгэл бүтээмж гарах хүртэлх бүх л процесст багаар ажиллах чадвар, санал зөвлөмж өгөх чадвар, көүчинг чадвар, ажиглалт дүгнэлт хийх чадвар зэрэг олон чадварыг эзэмших, хөгжүүлэх шаардлагатай менежментийн арга юм.
Хэдийгээр амаргүй ч OKR нь удирдлага ажилтнуудын харилцааг дараагийн түвшинд хүргэх, тавьсан зорилтдоо хамтын хүчээр хүрэх, тогтмол харилцаагаар дамжуулан тухайн ажилтан баг хамт олны гүйцэтгэлийг хянах, сайжруулах талаас нь дэмжлэг үзүүлэх мөн энэхүү процесст гүйцэтгэлийн талаарх бодит мэдээллийг хоёр тал хангалттай авсанаар бодитоор ажлаа үнэлүүлэх нөхцөл бий болдог давуу талтай.
Тэгвэл энэхүү шинэ аргачлалыг суралцаж хэрэгжүүлэхийг зорилтоо болгосон МCS International ХХК нь удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдээ үе шаттайгаар сургалтанд хамруулан, далайцтай өөрчлөлтийг хийхээр бэлтгэж байна. Та бүхэнд өндөр амжилт хүсье.