Ур чадварт суурилсан ярилцлагын аргазүй /Competency based Interview/

 

Хүний нөөцийн мэргэжилтнүүд ажлын ярилцлагын үеэр ажил горилогчийн ур чадвар, дотоод нөөц бололцоо, тухайн компанийн соёл, үнэт зүйлстэй нийцэх эсэх, ирээдүйд амжилттай гүйцэтгэл бүтээмж бий болгож чадах эсэх гэх мэт олон мөн чанар, онцлогийг тогтсон хугацаанд олж харах, тодорхойлох чухал үүрэг хариуцлагыг хүлээдэг.

Тиймээс ажил горилогчоос өөрийн сонрхсон асуултаа асуух, шаардлаггүй хэт хувийн чанартай асуулт асуух гэх мэт хуучирсан арга барилаар бид компанидаа нийцэх ажилтныг олж авах боломжгүй болоод байна. 

Энэ удаа бид "Ур чадварт суурилсан ярилцлага" сэдвээр Номин Холдинг ХХК-ийн хүний нөөц, сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт явуулж, бүтэцлэгдсэн ярилцлага гэж юу вэ, ярилцлагын процессыг хэрхэн боловсруулах вэ, ур чадварын модельд суурилсан ярилцгын асуултуудыг хэрхэн боловсруулах вэ, BEI аргаар ажил горилогчийн ур чадварыг хэрхэн илрүүлэх тухай Солонгосын компаниудын кейс жишээг судалж, багт хуваагдан ярилцлагын дадлага  хийж хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөцгөөлөө.