'Value based management' хүрээнд хэрэгжиж буй төсөл

 

Монголын тэргүүлэгч компаниудын нэг болох Ньюком групп болон ORP Институт "Value based management"-ын хүрээнд хамтран ажиллаад хэдэн сарын нүүрийг үзэж байна. 

Ньюком группийн хувьд үргэлж шинийг санаачлан, шинэ салбар, шинэ зах зээлийг Монгол улсад нээн хөгжүүлсээр ирсэн, Монгол улсын ирээдүйн хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн менежментийн философи дор тасралтгүй 30 гаруй жил үйл ажиллагаа тогтвортой явуулж ирсэн үндэсний томоохон компани бөгөөд Мобиком ХХК, Изинис Эйрвэйз ХХК-иудыг үүсгэн байгуулсан гэдгээр нь та бид сайн мэдэх билээ. 

Өдгөө сэргээгдэх эрчим хүчний салбарт толгой цохиж буй уг компани хүний нөөцийн менежментийн дараагийн шатанд шилжих томоохон шинэчлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлэн тун амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.