Сонгон шалгаруулалтын зан төлөвийн тестийг албан ёсоор нэвтрүүллээ

 

Монгол улсын уул уурхайн салбарын томоохон төлөөлөгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүний нөөцийн сонгон шалгаруулалтаа улам бүр нээлттэй, ил тод болгож, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар ажил горилогчдын зан төлөвийг тодорхойлох зорилгоор "Сонгон шалгаруулалтын зан төлөвийн тест"-ийг нэвтрүүлээд байна. 

ORP Институтийн харьяа Talent Assessment Institute-ээс боловсруулсан уг тест нь 9 жилийн өмнөөс Монгол улсад туршигдсан, 5000 гаруй ажил горилогчийн датанд суурилсан, найдварт чанар ба тохироц чанар нь баталгаажсан, олон улсын жишигт нийцсэн тест юм. 

Шинжлэх ухаанч сонголт хийсэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.