Хүний нөөцийн салбарын өнөөгийн түлхүүр трендийг судлаач мэргэжилтнүүд дараах байдлаар тодорхойлж байна.
1. Generative AI ба HR
HR салбарт AI - ийг зүгээр нэг ажил хөнгөвчлөх хэрэгсэл (Tool) бус харин хамтран ажиллагч (Co -worker) гэж үзэж байна.
Ажлын байрны тодорхойлолт боловсруулах
Сонгон шалгаруулалт, ярилцлагын асуулт боловсруулах, гүйцэтгэлийн feedback, сургалтын хөтөлбөр агуулга боловсруулах, AI суурьтай байгууллагын дүн шинжилгээ хийх гэх мэт.
Ялангуяа Recruiting, HR Tech, Learning & Development, Employee Experience хэсгүүдэд түлхүү ажиглагдаж байна.
2. (Job) → (Skills) - д төвлөрсөн хувьсал
Албан тушаал, ажил үүрэг, байгууллагын бүтэц зэрэгт төвлөрдөг байсан бол одоо цагт ур чадвар скилл төвтэй буюу ялангуяа суралцахуй чадвар, төсөл хэрэгжүүлэх чадвар, AI ашиглах чадвар зэрэг шинэ зүйлийг түргэн хүлээн авч өөртөө суулгах төрлийн чадваруудыг онцолж байна. Deloitte нь үүнийг “Skills-Based Workforce Planning” гэж тодорхойлж байгаа ба ирээдүйн түлхүүр өрсөлдөх чадвар гэж үзэж байгаа юм.
3. Employee Experience - нь цөм KPI болж байна.
Employee Experience буюу Ажилтны туршлага гэсэн ойлголт нь зүгээр нэг халамжийн бодлогын тухай бус харин бүтээмжтэй шууд холбоотой стратегийн хүчин зүйлд тооцогдож байна.
Үүнд:
Сэтгэл зүйн аюулгүй байдал
Feedback соёл
Карьер өсөлт
Hybrid ажлын туршлага зэрэг нэр томъёо, ойлголтууд тодоор яригдаж байна. Ялангуяа AI хурдацтай нэвтэрч буйтай холбоотой "Ажилтны түгшүүрийн менежмент" нь Хүний нөөцийн мэргэжилтний чиг үүрэгт тусгагдах болсон.
4. AI Upskilling
Gartner болон хэд хэдэн судалгааны байгууллагууд "AI Literacy - ашиглаж чадваргүй байгууллагууд чадварлаг хүмүүсээ алдах эрсдэлтэй" гэж сануулсаар байна.
5. Middle Management(Дунд шатны удирдлага) чиг үүргийн дахин тодорхойлолт
The Guardian - нь дунд шатны удирдлагын цөм ур чадваруудыг AI ашиглах чадвар, Өөрчлөлтийг удирдах чадвар, Көүчинг ур чадвар, Хамтын ажиллагаа зохион байгуулах, Шийдвэр гаргалтын чанарыг хангах чадвар гэж нэрлэсэн байна.
6. Гүйцэтгэлийн үнэлгээний хэв маягийн өөрчлөлт
Гүйцэтгэлийн үнэлгээг жилд 1 удаа хийдэг менежмент багасаж харин Continuous Feedback, Realtime OKR, Data based Performance management, AI Coaching гэх мэт моделиуд өргөжиж эхэлсэн байна.
7. Wellbeing & Mental Health Стратеги
Энэ нь мэдээж AI идэвхжилтэй шууд холбоотой ба ажилтны сэтгэл зүйн тогтвортой байдал улам чухал болж байна.
Үүнд: Burnout management, Сэтгэцийн эрүүл мэнд, Сэргэх чадвар, ажилдаа төвлөрөх чадвар зэргээр удирдлагын KPI - тай холбогдох болсон байна.
8. HR Analytics & Predictive HR
Датад суурилсан HR - ийн шийдвэр гаргалтын ач холбогдол улам нэмэгдэж байна. Үүнд: Ажлаас гарах магадлалын тооцоолол, байгууллагын эрүүл байдлын түвшин, гүйцэтгэлтэй холбоо хамаарлын дүн шинжилгээ, чанартай сонгон шалгаруулалтын таамаглал, манлайллын эрсдэл зэрэгт анализ хийх тухай юм.
9. Human Value Proposition
Өнөө цагт ажилтнууд байгууллагаасаа дараах асуултыг асууж байна.
Яагаад энэ компанид үлдэх ёстой вэ?
Тухайн байгууллагад үлдэж өсөж хөгжих боломж, хийж буй ажил нь ямар утга учир хийгээд үнэ цэнэтэй эсэх, шударга итгэлцэлтэй орчин, хүн хоорондын холбоо харилцаа гэх мэт.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, AI эрин үед "Хүмүүнлэг байдал" нь өөрөө байгууллагын өрсөлдөх чадвар нь болж байна.
Тиймээс ирээдүйн хүчирхэг байгууллагууд нь “Хүмүүсийг ажиллуулдаг байгууллагаас илүүтэй Хүмүүсийн үнэ цэнийг өсгөдөг байгууллага байх болно.


Эх сурвалж:
www.deloitte.com human-capital-trends
www.shrm.org state-of-ai-hr-2026/full-report
joshbersin.com the-great-reinvention-of-human-resources-has-begun