Захирлуудын уулзалт

 

ORP Институтээс зохион байгуулсан ЗАХИРЛУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ-нд Монголын төр, хувийн хэвшлийн нийт 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 100 захирал, дээд албан тушаалтан оролцсон билээ. 

Бид нэгэн үдшийг өнгөрч буй жилийнхээ ололт амжилтыг хуваалцахаас гадна сүүлийн үеийн манлайллын шинэ арга барилын талаар Yoo Hee Jae профессорын тусгай лекцийг сонсож өнгөрүүллээ. Сүүлийн үед байгууллага, хувь хүн гэлтгүй бүхий л зүйлд уян хатан байх, хөрвөх чадвартай байхыг эрхэмлэдэг болсон нь AGILE LEADERSHIP хэмээх ойлголтыг бий болгоод байна. Энэ нь захиргаадаж биш хамтран ажиллах зарчмаар ажилтнуудыг эсвэл багийн гишүүдийг удирдах нь бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах шилдэг сайн арга болохыг улам чухалчилсан ойлголт юм. 

 

 

Мөн уулзалтын үеэр Global HR Course хэмээх олон улсын хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх 4 сарын хөтөлбөрийн маань төгсөгчид хөтөлбөрийн сертификат болон БНСУ-ын Үнэлгээчдийн Холбооноос олгож буй Certified HR Assessor зэргээ гардан авсан юм. Байгууллагынхаа хүний нөөцийн ажилтны ур чадварыг ахиулж дэлхийтэй хөл нийлүүлэн алхах эгнээнд нэгдсэн Дархан Минж ХХК, Азийн зам ХХК, Канадын Меррит ОУБ, NU консалтингийн хамт олондоо цаашдын ажилд нь бялхам амжилтыг хүсэн ерөөе.