Таны хүүхэд ирээдүйгээ удирдахад бэлэн үү?

 

БНСУ-ын Хүүхэд Залуучуудын Манлайллын Төвөөс боловсруулан гаргасан ХҮҮХДИЙН ЗАН ТӨЛӨВ, УР ЧАДВАР ТОДОРХОЙЛОХ ТЕСТ-ийг ORP Институт Монголд анх удаа нэвтрүүлээд байна. Уг тест нь 11-16 насны хүүхдийн зан төлөвийн онцлогийг тодорхойлж тухайн зан төлвийн онцлог шинж нь ирээдүйд ямар ур чадвар болон илрэх боломжтой вэ гэдгийг тодорхойлон гаргадаг тест юм. Мөн уг тестэнд зөвхөн хүүхэд бус эцэг эхчүүд хамрагдан хүүхдийнхээ талаар дүгнэлт хийж хүүхэд ба эцэг эхийн ойлголтын зөрүү хир байгааг тогтоох боломжтой гэдгээрээ давуу талтай билээ. 

 

 

Бид уг тестийнхээ танилцуулга өдөрлөгийг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Шинэ Монгол ЕБС-тай хамтран "ТАНЫ ХҮҮХЭД ИРЭЭДҮЙГЭЭ УДИРДАХАД БЭЛЭН ҮҮ?" сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт Шинэ Монгол ЕБС-ийн 8, 9-р ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд 2 ээлжээр оролцож хүүхдийн зан төлвийн онцлогийг сэтгэлзүйн тестийн аргаар тодорхойлох нь ямар ач холбогдолтой байдаг, зан төлөв ба ур чадвар/competency/ гэх ойлголтууд нь ямар цаг хүрээг хамарсан ойлголт болох талаар мөн хүүхдээ таниж мэдэн тэдэнтэй ойлголцох аргууд, дэлхий дахины эцэг эхчүүдийн санаа зовниж буй зүйлс гэх мэт төрөл бүрийн шинэ соргог мэдээллийг хүлээн авлаа. 

Дашрамд сонирхуулахад, хөгжилтэй орнуудад энэ мэт тестийн аргаар хүүхдийг аль бага ангид байхад нь оношлон тогтоож дунд, ахлах ангид ороход нь чиглүүлэн сургаж,  зан чанарын онцлогт нь тааруулан ур чадварыг нь хөгжүүлдэг юм байна. 

 

Хүүхэд бүр өөр өөр зан ааш, чадамжтай байдагтай хүн бүр санал нийлдэг хирнээ тэрхүү "өөр байдаг"-т зориулан өөр өөр арга барилаар тэдгээр хүүхдүүдтэй харилцаж өөр өөр зүйлийг өөр түвшинд шаардах хэрэгтэйг харин тэр бүр хүмүүс ойшоож үздэггүй. 

Хүүхэд бүрээс математикийн хичээлдээ сайн байхыг шаардах нь хэт өрөөсгөл бөгөөд ирээдүйд мундаг зохиолч эсвэл тамирчин болох байсан хүүхдээс тэс өөр зүйл шаардсанаар сургуульд, хичээлд, нийгэмд цаашлаад амьдралд дургүй болгож орхидог. 

Тиймээс хүүхэд ч өөрөө өөрийгөө бүрэн таньж мэдээгүй байгаа энэ үед хэт олон янзын чадвартай байхыг, хэт өндөр дээд зэрэглэлийн түвшинд байхыг, бусадтай ижил мундаг байхыг шаардалгүй эхлээд мэргэжлийн сэтгэлзүйчдийн боловсруулан арга аргачлалаар хүүхдийн онцлогийг нарийн тогтоож зөвлөгөө авсны дараа хүүхэдтэйгээ сайн ойлголцож ярилцан хамтдаа ирээдүйг нь төлөвлөх нь чухал болохыг сэтгэлзүйч, судлаачид, багш нар зөвлөж байна. 

 

Бид цаашлаад энэхүү арга хэмжээгээ сургууль бүр дээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа тул бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой сургууль, байгууллагын хувьд бидний хаалга үргэлж нээлттэй байгааг дуулгахад таатай байна. 

Мөн нийт эцэг эхчүүд, хүүхдүүддээ хандаж хэлэхэд, уг тестэнд хамрагдаж өөрийгөө таниж мэдэн, ирээдүйд ямар ур чадвараа хөгжүүлбэл аз жаргалтай, сэтгэл ханамж дүүрэн амьдарч амжилт гаргаж болохыг тодорхойлоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Бидэнтэй холбогдох утас 7711-3549 шүү. 

 

Тестийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.