Шунхлай Академи 1, 2 хөтөлбөрүүд

Шунхлай ХХК дотооддоо жил бүр зохион байгуулдаг Шунхлай Академи хөтөлбөрөө энэ жил ORP Институттэй хамтран зохион байгууллаа. 

 

 

Удирдлагын багийнханд зориулсан "Удирдлагын манлайлал" сургалт нь, 

  • Байгууллагын менежмент
  • Ажилтны менежмент 
  • Өөрчлөлтийн менежмент 
  • Гүйцэтгэлийн менежмент гэсэн дэд сэдвүүдээр явагдаж сэдэв тус бүр дээр удирдах ажилтнууд ухаанаа уралдуулан мөн И Ён Сог профессорын онцгой лекцийг сонсцгоолоо. 

 

 

Тус сургалтаар зөвхөн сургалтанд хамрагдаад зогсоогүй байгууллагын хэмжээнд нийт 8 нэгжийг БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО-нд хамруулж хир сайн гүйцэтгэлтэй ажиллаж байгааг дүгнэн багшаас зөвлөгөө авлаа. Мөн удирдах ажилтнуудын манлайлах ур чадварыг орчин үеийн тестийн аргаар тодорхойлж Солонгос компаниудын дундаж харьцуулсан дүгнэлт хийж танилцуулсан юм. Маш сонирхолтой дүн мэдээ гарсан шүү. 

 

 

Мөн дунд шатны менежер, гүйцэтгэгч ажилтнуудад зориулсан "Асуудал шийдвэрлэх ур чадвар хөгжүүлэх нь", "Багт шинэчлэл хийх нь" гэсэн сэдвээр воркшоп зохион байгуулж үр бүтээлтэй 2 өдрийг өнгөрүүллээ.