Зан төлвийн тестийн нээлттэй семинар амжилттай зохион байгуулагдлаа

ORP Институт болон Монголын Хүний Нөөцийн Институтын хамтран зохион байгуулсан ЗАН ТӨЛВИЙН ТЕСТИЙН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР маань 2017 оны 2-р сарын 3-ны өдөр маш амжилттай зохион байгуулагдлаа. 

 

 

Сургалтанд Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HR Club-ын гишүүд дэмжигчид, хүний нөөцийн менежерүүд, гүйцэтгэх удирдлагуудын төлөөллүүд оролцсон бөгөөд оролцогчид сургалт болохоос өмнө онлайнаар TAIPI зан төлвийн тестийг бөглөж хүн тус бүр хариу тайлангаа хүлээн авцгаасан юм. Хариу тайлан нь сонгон шалгаруулалтын тайлан(Selection Analysis Report), багийн үйл ажиллагааны тайлан(Team Dynamics Report) хэмээх 2 янзын тайлан гарсан. 

 

Нийт 433 асуулттай TAIPI тестийн сонгон шалгаруулалтын тайлан нь ажил горилогчдоос авдаг, тухайн байгууллага, тухайн ажил үүрэгт хэр тохирох зан төлөв, хандлага бүхий хүн бэ гэдгийн тодорхойлдог. Байгууллагад ажиллахад тохиромжтой байх энгийн зан төлвийн 7 үзүүлэлт, байгууллагад ажиллахад үл нийцэх буюу эрсдэл дагуулж болох үл нийцэх зан төлвийн 5 үзүүлэлтээр тухайн хүнийг зан төлвийг тодорхойлж ажил мэргэжлийн аль ангилалд илүү хамаарах вэ гэдгийг тогтооно. 

Харин багийн үйл ажиллагааны тестийн тайлан нь ажлын менежмент ба арга барил, ажлын гүйцэтгэл, харилцаа, дасан зохицол, өөрийгөө хянах байдал гэсэн 5 ангиллаар тухайн хүний ажилладаг арга барил, аливаад хэрхэн ханддагийг тодорхойлж баг дотор ямар үүрэг гүйцэтгэгч вэ гэдгийг тогтоож зөвлөмж өгдөг тест юм. 

 

Мөн сургалтын үеэр байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор И Ён Сог зан төлөв ба зан чанар хэмээх ойлголт, энэхүү ойлголт нь яагаад ажлын байранд, ялангуяа сонгон шалгаруулалт, үнэлгээ, сургалт хөгжлийн асуудалтай нягт хамааралтай байдаг, ажлын гүйцэтгэлд ямар их нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаар лекц уншлаа. 

 

 

Ийнхүү байгууллагын сэтгэлзүй гэдэг салбар шинжлэх ухааны тухай ойлголт өгөх, ойлголтыг бататгах зорилго бүхий уг сургалт маань маш амжилттай явагдаж хүнийг эхлээд таньж мэдсэнээр байгууллагын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх нь илүү хялбар бөгөөд үр дүнтэйг сануулан хүний нөөцийн салбарт хүчин зүтгэж, хүнээ хөгжүүлэхээр цуцалтгүй ажиллаж байдаг мэргэжилтнүүддээ урам зориг өгсөнөөр сургалт өндөрлөв. 

 

 

Мөн сургалтын төгсгөлд TAIPI зан төлвийн тестийн төв Монголын Хүний Нөөцийн Институт дээр байршин ажиллах болсон тухай батламжийг албан ёсоор захирал Д.Бартанбаатарт гардуулан өгөв. 

 

Сургалтанд оролцсон байгууллагууд