Гүйцэтгэлийн үнэлгээг оновчтой хийх аргазүй сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Манай хүний нөөцийн мэргэжилтнүүд болон удирдлагуудын байнгын санаа зовнидог асуудал бол гүйцэтгэлийн үнэлгээ. Энэ ч үүднээс бид гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн оновчтой хийх талаар, үнэлгээний тогтолцоог хэрхэн бий болговол зохимжтой талаар, үнэлгээний түлхүүр үзүүлэлтийг өөрсдөө хэрхэн боловсруулах талаар дараах сургалтыг зохион байгууллаа. 

 

 

Сургалтад оролцогсод ямар чадварт суралцсан бэ? 

 

  • Гүйцэтгэлийн үнэлгээ ба цогц ур чадварын үнэлгээний тухай ойлголт, хэрэгцээ шаардлага 
  • Үнэлгээний үзүүлэлт боловсруулж үнэлгээнд ашиглах
  • Зорилтын менежмент ба түүнийг үнэлгээнд ашиглах
  • Цогц ур чадвар ба ур чадварын моделийг бүрэн ойлгож ашиглах
  • Ажил үүргийн ур чадвар ба манлайллын ур чадварыг боловсруулах
  • Гүйцэтгэл ба ур чадварын үнэлгээг зөв бүрдүүлэх, зорилтод нийцүүлэн загварчилж төлөвлөх
  • Ур чадварын үнэлгээний тогтолцоог илүү үр дүнтэй удирдан явуулах

 

 

Ямар ямар дадлага ажил хийгдсэн бэ?

 

  • Багийн үнэлгээний үзүүлэлт KPI боловсруулах дадлага ажил 
  • Цогц ур чадвар буюу competency боловсруулах дадлага ажил 1 (вөркшопын аргачлал)
  • Цогц ур чадвар буюу competency боловсруулах дадлага ажил 2  (ур чадварын картын аргачлал)

 

 

 

 

Сургалтаар бид байгууллагын гүйцэтгэлээс илүүтэй хувь хүний гүйцэтгэлийг хэрхэн оновчтой үнэлэх вэ гэдэг дээр ярилцаж багш MBO аргачлалыг онцлог болон давуу талуудыг тайлбарлаж хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөгөө өгсөн билээ. Мөн үнэлгээг явуулдаг хүмүүс бол хүний нөөцийн алба хэлтэс, мэргэжилтнүүд бус нэгжийн удирдлагууд байдаг тул тэдгээр хүмүүсийг гүйцэтгэлийг удирдах манлайллын ур чадвар(Performance Management Leadership)-т суралцуулж бүрэн эзэмшүүлэх нь хамгийн чухал гэдгийг профессор маань дахин дахин онцлов.

Оролцогчид маань үнэлгээ хийх тал дээр ч мөн өөрсдийгөө үнэлүүлээд авав. ORP Институтээс боловсруулсан Гүйцэтгэлийг удирдах манлайллын ур чадварыг тодорхойлох тест(Performance Management Leadership Test), Буруу дүгнэх хандлагыг тодорхойлох тест(Assessor Error Tendency Test)-ыг урьдчилан онлайнаар бөглөн өөрсдийн үнэлгээ хийх, гүйцэтгэлийг удирдах чадвараа тодорхойлуулан зөвлөмж авцгаалаа. 

 

 

Ийнхүү БНСУ-ын LG Группын хүний нөөцийн хэлтэст 15 жил, хүний нөөц, байгууллагын хөгжлийн мэргэшсэн консалтинг компани болох ORP Институтыг 16 дахь жилдээ амжилттай удирдан ажиллуулж буй И Ён Сог багш өөрийн арвин туршлага, солонгос компаниудын онцлогоос дурдан санал зөвлөмжөө харамгүй хуваалцав. 

 

Сургалтанд оролцсон байгууллагууд