Сургалт хөгжлийн тогтолцоо сэдэвт сургалт

Монголын эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах зорилго бүхий “Continuing Professional Development” төслийн хүрээнд зохион байгуулдаг цуврал сургалтын 5 дахь удаагийн вөркшоп 2017 оны 2-р сарын 6-8-ны өдрүүдэд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

 

 

Хүний нөөцийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх зорилготой цуврал хичээлүүд маань өнгөрсөн онд “Ажил үүрэг, албан тушаалын тогтолцоо(Зэрэг дэвийн тогтолцоо)”, “Сонгон шалгаруулалтын тогтолцоо”, “Үнэлгээний тогтолцоо ба Гүйцэтгэлийн менежмент” сэдвээр явагдаж дууссан бол энэ удаагийн сургалт маань "Сургалт хөгжлийн тогтолцоо" сэдвээр явагдлаа. 

 

 

Өнгөрсөн хугацаанд сурч судалсан сэдвийн хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ямар ямар ажил зохион байгуулсан, тогтолцооны ямар өөрчлөлт хийсэн, юуг хэрэгжүүлсэн, ямар асуудал гарсан талаар урьдчилан тайлан мэдээ авч сургагч багш И Ён Сог зөвлөмж өгсөн нь хамгийн онцлогтой байлаа. 

 

 

Энэ удаагийн сургалтаар одоогийн сургалтын тогтолцооны нөхцөл байдал, онцлог, асуудалтай талыг хэлэлцэн нийт ажилтнуудын сургалтын хэрэгцээг хангахуйц зохистой тогтолцоог хэрхэн бий болгох, хэрхэн бодит хэрэгцээнд суурилсан сургалт зохион байгуулах, БНСУ-ын эмнэлгүүдийн сургалт хөгжлийн тогтолцоо ямар байдаг талаар ярилцан дадлага ажлуудыг хийцгээсэн нь оролцогч нарт илүү ойлгомжтой байсан төдийгүй оролцогч нар маань аль хэдийн өөр өөрсдийн байгууллагад хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд буцацгаасан юм. 

 

Дараагийн сургалтаар эргээд уулзацгаая.