Оюутнуудад урам зориг нэмсэн Self Leadership сургалт

ORP Институтын нийгмийн сайн сайхны төлөө, залуу үеийн хөгжлийн төлөө хийдэг олон сайхан үйлсийн нэг бол оюутнуудад зориулсан сургалт юм. 

 

 

Энэ удаагийн сургалтанд АШУИС-ийн Д.Бямбасүрэн багштай англи хэлний АУС-532 ангийнхан, мөн 5, 6-р курсын оюутнууд нийлсэн нийт 25 оюутан оролцлоо. Тус сургалт нь Монголын эрүүл мэндийн салбарыг удирдах, шинэчлэл хийх ирээдүйн лидерүүдэд сайн эмч болоход нь туслах зорилготойгоор хувь хүн өөрийгөө ажиглах, бусдын нүдээр өөрийгөө харж дүгнэлт хийж сурахад чиглэгдсэн билээ. Тэд өөрийн зан чанарыг тодорхойлон таньж мэдэж найз нөхрийнхөө дүгнэлт, зөвлөгөөг авч, өөрийн дутагдалтай тал дээр ажиллан өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан нь тэдэнд аливааг өөр өнцгөөс харж сурахад тусалсан сайхан сургалт боллоо хэмээн оюутнууд ихэд талархалтай хүлээж авав. 

 

 

Сургалтын төгсгөлд И Ён Сог процессор хэлэхдээ "Би Солонгост яг л та нартай адилхан оюутнууд/БНСУ-ын Сонгюнгуань Их Сургуулийн магистр, докторын оюутнууд/-д хичээл ордог, гэхдээ би монгол оюутнуудаас илүү их эрч хүчийг мэдэрч байна, Монголын ирээдүйд, ялангуяа эрүүл мэндийн салбарт маш их өөрчлөлт хийж чадна гэсэн итгэл надад төрж байна, ямагт шинэчлэгч байж өөрийгөө болон бусдыг идэвхижүүлж чаддаг байгаарай" гэсэн юм. 

 

Аливааг хэрэгжүүлж чаддаг ердөө л 2% хүн хэрэгжүүлж чаддаггүй 98% хүнийг удирддаг. /Zig Ziglar/

 

 

Холбоотой мэдээ 

http://mnums.edu.mn/newsView.php?post=1875&lang=mn