Workshop Design

Фасилитейшн хэмээх ойлголтыг нэвтрүүлж түүгээр байгууллагад ямар их өөрчлөлт шинэчлэлийг бий болгож болдог тухай ярьсаар, заасаар, дэлгэрүүлсээр, өөрсдөөр нь хийлгэсээр бид өнөөдөр Монгол улсад 60-аад фасилитейторыг бэлтгэн гаргасан байна. 

 

Мэдээж мэргэшсэн фасилитейтор зэрэг авах хэмжээнд бэлтгэгдэж буй нь гарын 10 хуруунд багтах боловч тэд байгууллагынхаа Change Agent болж байна, шинэчлэл хэрэгтэйг бусаддаа ойлгуулж хамтдаа өөрчлөлийг бий болгох гэж хичээж байна. Энэ бол өөрөө гайхамшиг. Төсөл хэрэгжиж эхлээд 2 жил гаруй хугацаанд бид фасилитейшны анхан шатны ойлголтыг эрүүл мэндийн салбарын бүх түвшний байгууллагын удирдлага болоод ажилтнуудад өгч ач холбогдлыг ойлгуулан нэвтрүүлэхээр зорьж байсан бол өнөөдөр бид фасилитейшны ахисан шатны хичээлийг ороод зогсож байна. Өөрчлөлтийг бид биш тэд хийж байгаа. Хийх хийхдээ маш хурдтай, ахиц дэвшил өндөр хийж байна. 

 

 

Энэ удаагийн сургалт маань Монголын эрүүл мэндийн салбарын нийт фасилитейторуудад зориулсан "ТоР Фасилитейторуудын вөркшоп төлөвлөх, загварчлах ур чадвар ба аргазүй" сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд аргагүй ахисан түвшний сургалт тул нилээд хүнд агуулгатай, дадлага ажил ихтэй явагдлаа. Мөн байгууллагууд дээрх фасилитейшн үйл ажиллагааны цар хүрээ, чанар харилцан адилгүй байгаа тул зарим хүмүүст үнэхээр хүнд байсан хэдий ч мэдэхийн төлөө, суралцахын төлөө тууштай байж чадвсан фасилитейторууддаа талархал илэрхийлье. 

 

 

Аливаа үйл ажиллагааг чиглүүлэн, идэвхижүүлж, эрчимжүүлэн түүнээс ямар нэг үр дүн гаргаж авахын тулд Group Wisdom буюу бүлгийн арга ухааныг цуглуулах үйл явцыг бид ФАСИЛИТЕЙШН  хэмээн нэрлэдэг, энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг хүнийг бид ФАСИЛИТЕЙТОР гэдэг. Өнөөдөр зөвхөн Азид л гэхэд 250 гаруй мэргэшсэн фасилитейтор байдаг. Тэд бүгд өөр өөрсдийн салбарт, өөр өөрийн байгууллага дээрээ фасилитейшн үйл ажиллагаагаар дамжуулан маш их зүйлсийг хийж бүтээж, асуудлыг шийдэж, багийн үр дүнг сайжруулсаар байна. 

 

 

Бид, монголчууд ч бас дэлхий нийтдэй хөл нийлүүлэн алхах л хэрэгтэй. Ялангуяа, хүний бүтээмж, үр өгөөжийг хором минутаар тооцон дүгнэж сайжруулахын тулд тасралтгүй эрэл хайгуул хийж байдаг хувийн хэвшлийнхэн энэ мэт хөгжлийн трэнд аргачлалуудыг хамгийн түрүүнд хүлээн авч богино хугацаанд эзэмших шаардлагатай байна.