2030 SDG's GAME

 

Монголын Фасилитейторуудын Холбооноос зохион байгуулдаг төрөл бүрийн арга хэмжээний нэг болох 2030 SDG's GAME нь өнгөрсөн 2019 оны 11 сарын 20 болон 21-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

 

2030 SDG буюу Sustainable Development Goals нь НҮБ-ийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд эх дэлхийгээ эрүүл, тэнцвэртэй хадгалахын тулд иргэн хүний оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү зорилтууд дээр суурилан Японы залуу бизнесмэнүүд 2030 SDG's GAME гэдэг тоглоомын аргыг зохиосон бөгөөд байгууллагыг хөгжүүлэхэд ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх зорилгоор өдгөө дэлхий даяар өргөн ашиглаж байна.

 

 

 

SDG's GAME нь 2030 он гэхэд бидний зүгээс эх дэлхийн тэнцвэртэй байдлыг хадгалан өөрсдийн байгууллагын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд баг хамт олноороо хэрхэн хамтарч ажиллаж болох аргуудыг бид өөрсдөөсөө эрэлхийлж, санал бодлоо тусгаж, оролцов. 

 

 

 

 

2030 SDG's GAME  нь багаараа ажиллах бөгөөд тараагдсан картуудыг ашиглан багт оногдсон төслөө хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэх явцад оролцогчдоос олон төрлийн чадвар шаардагдах бөгөөд хамгийн чухал нь хариуцаж буй төсөл маань хэрэгжсэнээр бидний хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй байдлыг зохистой хэмжээнд барьж чадаж буй эсэхийг анхаарах нь чухал бөгөөд үүнд тохируулан төслөө хэрэгжүүлэхэд биднээс ихээхэн чадвар, хичээл зүтгэл шаардагдаж байлаа.  Ингээд энэхүү тоглоомын арга нь хүн бүрийн бүхий төрлийн чадваруудыг хэрхэн дайчласанаараа бид юуг бүтээж чадах вэ гэдгийг ойлгуулснаараа ихээхэн онцлог байсан юм. 

 

2019оны 11 сарын 20-ны өдрийн 2030 SDG's GAME 

2019оны 11 сарын 21-ний өдрийн 2030 SDG's GAME-д Голомт банкны хамт олон байгууллагаараа оролцов. 

Энэ удаагийн Хөгжөөнт тоглоомын аргаар байгууллагадаа хувь нэмэр оруулах нь сэдэвт 2030 SDG's GAME-д оролцох хүсэлтэй байгууллага болон хамт олноороо бүртгүүлж суудлын тооноос хэтэрсэн учир оролцогчдын хүсэлтээр дахин нэг өдөр нэмж арга хэмжээгээ 2 өдрийн турш амжилттай зохион байгуулав.