Өнгөрсөн 11 сарын 22-24-ний өдрүүдэд GLOBAL HR Cource-н ээлжит сургалт болж өнгөрлөө. Энэхүү сургалт нь нийт 6 сарын хугацаанд явагддаг. Солонгос дах ORP Институтийн захирал, доктор И Ён Сог нь өөрийн биеэр Монголд 6 дахь жилээ ирж хичээлээ буй онцлогтой юм. Байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор, Хүний нөөцийн менежментийн зөвлөх багш И Ён Сог доктор нь манай улсын төрийн байгууллага, хувийн хэвшлийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхижуулж, өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг хуваалцахаар хүний нөөцийн функц тус бүрээр сургалтаа явуулдаг.
Сургалтын онцлог:
- Солонгосын хүний нөөцийн мэдлэг, туршлагыг Монголд тохируулан нутагшуулах арга барил, процесст суралцуулна.
- Мэргэжлийн ном, сургалтын материалаар хангана. (Монгол хэл дээр орчуулагдан гарсан "Selection" ном)
- Тест, оношлогоонд хамруулан байгууллагынхаа нөхцөл байдлыг олон улсын мэргэжлийн тестээр оношлуулах боломж олгоно.
- Ажилдаа шууд ашиглах боломжтой төрөл бүрийн загвар, маягтыг олгоно.
- Сургалтыг дадлага ажил хослуулсан, оролцоонд суурилсан воркшоп хэлбэрээр явуулна.
- Дадлага ажил, даалгаврууд нь ажлын байран дээр шууд ашиглах боломжтой.
- БНСУ-ын Үнэлгээчдийн Холбоо(КАА)-той хамтарсан хөтөлбөр тул албан ёсны Certified Assessor зэрэг олгоно.
Манай 6 сарын хүний нөөцийн чадавхижуулах сургалтын хуваарь:
Ангилал | 10 сар | 11 сар | 12 сар | 1 сар | Тайлбар |
1.HR бодлого стратеги ба суурь тавих | 11(Ба)-13(Ня) | ||||
2. Сонгон шалгаруулалт | 21(Пү)-23(Ба) | ||||
3. Үнэлгээ ба шагнал урамшуулал | 20(Ба)-22(Ня) | ||||
4. Сургалт хөгжил ба байгууллага хөгжүүлэлт | 10(Ба)-12(Ня) | ||||
Төгсөлт | 12(Ня) |
Удахгүй ээлжит сэдэв болох "Үнэлгээ, Шагнал урамшууллын тогтолцоог бий болгон удирдан явуулах нь" хичээл маань 12-р сарын 20-22нд 3 өдрийн турш явагдах болно. Манай сургалт нь зөвхөн багц сургалтанд сонгож суух боломжтой. Хэрэв та энэхүү багц сургалтын талаар сонирхож байвал бидэнтэй холбогдож болно.
Тус хөтөлбөрийн дараагийн элсэлт 2020 оны 1-р сард явагдах тул оролцох хүсэлтэй хүмүүс 77113549 дугаарт холбогдон бүртгүүлээрэй. Мөн та урьдчилж бүртгүүлбэл төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.