WORKOUT TOWN MEETING воркшоп амжилттай зохион байгуулагдлаа.

 

WORKOUT TOWN MEETING гэдэг нь: Байгууллагын гол шийдвэрлэх асуудал[Key Issues]-ын талаар бүх газар нэгжийн гол гүйцэтгэгч, хариуцагч[Cross-functional Team] нар цуглан бодитоор хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг ярилцан боловсруулж Хэрэгжүүлх боломжтой төлөвлөгөө[Action plan] гаргаж хэрэгжүүлэлтийн үүрэг ба хариуцлага [R&R]-ыг тогтоож дэмжлэг үзүүлэх шаардлагатай хэсгийн шийдвэрлэх зүйлс[Yes, No, Азная]-үүдыг хэлэлцэх зарчмаар шинэчлэлийн хөтөлбөрийг байгууллагадаа нэвтрүүлэн үр өгөөжтэй, бүтээмжтэй байгууллагын соёлыг нутагшуулах өөрчлөлт шинэчлэлийн процесс юм. 

 

 

Энэ удаагийн воркшоп сургалтанд Монголын томоохон групп болох MCS компаний ажилтнууд оролцлоо. Уг сургалтын зорилго нь тухайн байгууллагад үүсч буй олон төрлийн асуудлуудыг шийдвэрлэн, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хатаж тогтсон байгууллагын соёлын хайлуулж, өөрчлөх, ажилтнуудыг өдөрт хийж буй илүү, шаардлагагүй, үр дүнгүй ажлуудыг арилгах явдал байлаа. 

 

 

 

 

WORKOUT TOWN MEETING воркшоп аргачлал нь анх Generel Electric компаний WORKOUT-аас эхлэн цаашид өргөн тархаж General Motors компаний GOFAST, БНСУ-ын LG компаний MELT IN, KT компаний 1-р зэргийн воркшоп зэрэг глобал менежментийн шинэчлэл хийх арга барилууд болтлоо өргөн тархсан. 

 

MCS компаний ажилтнууд өөрийн байгууллагад тулгадаж буй асуудлуудыг авч хэлэлцэж түүнийгээ энэхүү WORKOUT TOWN MEETING воркшоп аргачлалаар хэрхэн өөрчилж, шинэчлэлт хийх талаар хэлэлцсэн юм. Мөн түүнчлэн оролцогч нар маань байгууллагад яг одоо үүсч буй нөхцөл байдлуудыг сайжруулах арга боломжуудыг судлаж, түүнийг шийдэх бодит шийдлүүдийг гарган тавьсан нь үр дүнтэй боллоо хэмээн дүгнэлээ.