Имарт-д УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-ын сургалт явууллаа.

 

Алтай Холдинг ХХК-ны Имарт салбарын хамт олон удахгүй угтах 2020 оноос өмнө 2019 ондоо багтаан гүйцэтгэх томоохон зорилтоо бидэнтэй хамтран хэрэгжүүлэв. Энэ нь компаний гүйцэтгэх удирдлагууддаа оюуны хөрөнгө оруулалт хийх бөгөөд манай УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ сургалтаар ажилтнууддаа бэлэг барьж буй нь онцлог байлаа. 

 

 

Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт бий болгох уриатай ажилладаг Имартын алба, хэлтэс, нэгжийн удирдлагууд манлайлах ур чадвараа хөгжүүлэхээр бидэнтэй хамтран ажиллаа. Өнгөрсөн 12 сарын 18 болон 19-ний өдрүүдэд байгууллагадаа УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-ын сургалтыг зохион байгуулж Имартын ерөнхий захирал болон бусад албаны удирдлагуудаа бүрэн хамрууллаа.

 

 

Манай байгууллагын зүгээс тус сургалтанд оролцож буй хүн бүрт ORP Институтийн үйл ажиллагааны нэг хэсэг болох Манлайлалын тестд үнэгүй хамрагдах эрх олгосон юм. Уг манлайлалын тест нь тухайн хүний зан төлөвт улирдагч, манлайлагчийн үүрэг гүйцэтгэхэд эерэг тал нь юу байна, сайжруулан өөрчлөх юу байна гэдгийг тодорхойлох зорилготой. 

 

 

 Удирдлагын багийнханд зориулсан "Удирдлагын манлайлал" сургалт нь: 

Сургалтын эхний өдөр:

  • Манлайлалын мөн чанар
  • Удирдагчийн үүрэг ба ур чадварын тухай ойлголт
  • Стратегийн менежмент ба алсын харааны менежмент
  • Өөрчлөлтийн менежмент ба байгууллага хөгжүүлэлт
  • Баг нэгж хөгжүүлэлт ба байгууллагын менежмент

Сургалтын 2 дахь өдөр:

  • Зорилтын менежмент ба гүйцэтгэлийн менежмент
  • Ажилтны сургалт хөгжил ба сэдэлжүүлэлт
  • Көүчин хийх чадвар ба ярилцах чадвар
  • Манлайлалын оношлогооний зөвлөмж ба дүгнэлт  гэсэн дэд сэдвүүдээр явагдаж сэдэв тус бүр дээр удирдах ажилтнууд ухаанаа уралдуулан мөн И Ён Сог профессорын онцгой лекцийг сонсцгоолоо. 

 

 

Чадварлаг манлайлагч хүн бол хүмүүсийн хайрыг татаж, магтаалыг хүлээдэг хүн биш, түүнийг дагадаг хүмүүсээр зөвийг хийлгэдэг хүн юм.  

-Питер Дроко-